С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг  хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон билээ. Шүүхээс тус хэрэгт сэжиглэгдэж байсан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноосон.

Тодруулбал, шүүгдэгч Т.Чимэгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч  Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ тэд 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлэхээр болоод байсан. 

Улмаар анхан шатны шүүх хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлээд байсан билээ. Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг хийхээр товлосон юм.  Уг шүүх хурал  Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд өнөөдөр болно. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.