Төсвийн алдагдал 46.7 тэрбум төгрөгөөр буурлаа
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний хоёр сард 963.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1175.1 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 211.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 46.7 тэрбум төгрөгөөр буурахад орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 14.4 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.



Татварын нийт орлого 819.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 192.5 тэрбум төгрөгөөр өсөхөд онцгой албан татварын орлого 20.0 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч орлогын албан татвар 143.6 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 23.3 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 21.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 79.3 хувийг татварын орлого, 13.9 хувийг татварын бус орлого, 5.6 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 1.2 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2017 оны эхний 2 сард 1175.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 207.8 тэрбум төгрөгөөр өсөхөд урсгал зардал 142.2 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 34.6 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 31.0 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 86.5 хувь, хөрөнгийн зардал 10.5 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 3.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс урсгал зардлынх 3.9 пунктээр буурч, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийнх 2.6 пункт, хөрөнгийн зардлынх 1.3 пунктээр өсчээ.
 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-15 02:42:07
    олон дарга нарын тоог бууруулж тэдний машин унах тансаглалыг бүр зогсоовол бүр ч сайн болох байх даа татвар нэмж байхаар дарга нар тансаглалаа багасга
    59.153.87.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-03-14 04:36:10
    АН-ын 2012 оны сонгуулийн амлалт ажлын байр буюу 25000 цагаан захтнуудыг цомотго тэгээд л улс орон нэгийг хэлнээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2017-03-14 03:37:50
    Төрийн томбщ бүтэцээ багсага.дарга нар олдож татварын мөнгөөр тансаглах, авилга авах нь ихдэх юм. цомхон ажилла
    202.21.118.138
    Мэдэгдсэн Хариулах