Нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулна
09:00 цагт: Стандарт, хэмжил зүйн газрын Удирдах ажилтны зөвлөгөөн Стандарт, хэмжил зүйн газарт болно.  Тус зөвлөгөөнөөр Стандарт, хэмжил зүйн газар 20 аймгийн салбар хэлтсүүддээ 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой чиг үүргүүдийг өгөх юм.

10:00 цагт: Хотын даргын иргэдтэй уулзах уулзалт Нийслэлийн ЗДТГ-ын А зааланд болно.

10:00 цагт: Бүгд Найрамдах Куба Улсын Генетикийн инженер, биотехнологийн төвийн захирал тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирж, зарим байгууллагуудтай танилцаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Куба улсаас Монгол улсад суугаа элчин сайд нар Зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллана.

10:00 цагт: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартай хамтран төрийн өмчийн 131 сургууль, 216 цэцэрлэг, төрийн бус өмчийн 94 сургууль, 407 цэцэрлэг, насан туршийн боловсролын 8 төвийг хамруулан нийслэлийн хэмжээнд "МОНГОЛ ХҮН" аяны анхдугаар зөвлөгөөнийг Соёлын төв өргөөнд зохион байгуулна.

11:00 цагт: Германд төгсөгч 1000 төлөөлөгчийн чуулга уулзалтын талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон холбогдох албаныхан Хэвлэлийн хүрээлэнд  хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны хоёрдугаар сарын байдлаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд болно.

11:00 цагт:
 
Орон сууцны хоёрдугаар сарын үнийн индексийг танилцуулна. Хаана: Монголбанк

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "АРД ТҮМНИЙ ОНЦ ТҮР ЗӨВЛӨЛ"-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Жайка төслийн хүрээнд Япон улсын эмч, мэргэжилтнүүд ирж, Эмнэлзүй буюу өвчтөнийг оношлох, эмчлэх талаар хичээл зааж, цаашид эмч, мэргэжилтнүүдийг сургах үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгуулна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.