ШӨХТГ “унтаж” байна уу
О.Магнайгийн үед идэвхтэй, олон нийтэд ил тод үйл ажиллагаа явуулж  байсан ШӨХТГ өнөөдөр “унтаж” байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага. Гэтэл тус газар агентлаг байтугай хэлтсийн хэмжээнд ч ажиллаж чадахгүй байна гээд хэлчихвэл буруудах зүйлгүй болж. “Мэргэжил”-ийн Засгийн газар байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа нь хамгийн их бүдгэрсэн, тодорхой бус болсон агентлаг бол ШӨХТГ.  Үүний нэг жишээ нь өнгөрсөн сарын эхээр шатахуун импортлогчид шатахууныхаа жижиглэнгийн үнийг 80-150 төгрөгөөр нэмсэн. Шатахууны онцгой албан татварын хэмжээг тодорхой байдлаар бууруулсан ч шатахууны жижиглэнгийн үнэ ийнхүү нэмэгдсэн юм. Тиймээс шатахууны үнэ литр тутамдаа 100- 150 төгрөгөөр нэмэгдсэн нь  бодитой юу,  хөөрөгдүүлсэн үү гэдгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон ШӨХТГ-ынхан хамтран шалгаж эхэлсэн. Шалгалтын хариу дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй байна.

Аливаа бараа бүтээгдэхүүн болон тэр дундаа стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш богино хугацаанд багагүй хэмжээгээр нэмэгдэж буйд хяналт тавих, нэмсэн үндэслэл нь бодит эсэхийг тогтоох ёстой газар яах аргагүй ШӨХТГ.  Тэд энэ үүргээ биелүүлж ажиллах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл шатахууны үнэ ямар үндэслэлээр нэмэгдсэн бэ, гэдгийг тогтоож чадаагүй, дүгнэлт гараагүй хэмээн тайлбарлаж суугаа ШӨХТГ хэний төлөө ажиллаж байгаа вэ? Зах зээл дэх өрсөлдөөнийг шударга байлгах үүрэгтэй агентлаг үүргээ биелүүлж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй болж байна.

Уг нь Засгийн газрын тогтоолоор авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан, дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан шүү дээ. Гэвч шатахуун импортлогч компаниуд нэг л өглөө үнээ нэмчихсэн. Тэд үнээ нэмэх гэж байгаа талаараа холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдээгүй. Гэтэл үүний эсрэг ямар нэг арга хэмжээ авч чадахгүй өнөөдрийг хүрсэн байгууллага бол ШӨХТГ. Уг нь тэд бол үнэ нэмэхгүйн эсрэг нөлөөлж чадах ганц газар нь ШӨХТГ.  Гэвч шатахууны үнийн бодитой нэмэгдсэн шалтгааныг сар гаруй хугацаанд шалгаж тогтоож чадаагүй сууж байгаагаа ШӨХТГ-ынхан хэрхэн тайлбарлах бол гэдэг сонин байна.  
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өлзий 2017-03-17 08:57:33
    Унтсан байх аа хэзээ сэрэх бол норкозонд орж дээ
  • Zochin 2017-03-16 00:02:44
    Magnai torguuli taviad daraa ni shuuh deer evlerdeg business hiiideg baisniig daraagiih ni udirdlaga zarlAsan. Tom torguuli tulugdsun tohioldol bhgui yum bilee
  • Irgen 2017-03-15 02:19:27
    Iim gazar baidag yum uu? Yamar uil ajillagaa yavuuldag yum boloo? Hereglegchidiig haand urgumjildug gazar yum uu
  • иргэн  2017-03-15 01:27:43
    хурд,далайц ,дэмжлэг,зориг,арга барил дутагдаад байгаа харагдаж байна
  • 14 2017-03-14 06:55:30
    Оросууд шиг ажиллаач. Ажлаа хийгээч
  • 45 2017-03-14 05:06:44
    Татвар төлөгчийн мөнгө идчээд зүгээр л суугаад байгаашдээ татан буулгах хэрэгтэй,
  • !!! 2017-03-14 02:11:10
    Bur baihgui bolsoon! Tatan buulgah heregtei eswel dargiig ni bagtai ni solih heregtei !!