11 компанийн хувьцаа өсөв
Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 62 743 ширхэг хувьцаа арилжсанаас 11 компанийн хувьцаа өсөв.

 Тодруулбал 13  компанийн хувьцаа буурсан  бол гурван компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Монгол шевро” компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 14.47 хувиар өссөн бол “Увс чацаргана” 13.00 хувиар,  “Монгол нэхмэл” 9.76 хувиар  өсчээ. Мөн 1,541 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжиж 276 сая 612 463 төгрөгийн гүйлгээ хийлээ.

 Мөн өдөр "MSE ALL" индекс 865.67 нэгж болж 0.13 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 518 тэрбум 433 сая 408 102  төгрөг болов.  

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.