Согтуугаар жолоо барьсан 94 хүнд баривчлах шийтгэл ногдуулжээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл” оногдуулахаар заасан.

Дээрхи хуулийн заалт хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2017 оны гуравдугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэл хотын хэмжээнд нийт 94 хүнд 7-30 хоногийн баривчилах шийтгэлийг шүүхээс ногдуулжээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар мууддаг.
 

  • 5 грамм буюу нэг цайны халбага орчим архи: Жолоочийн баримжаалах чадварыг 30 орчим хувиар бууруулдаг.
  • 25 грамм архи: Жолоочид сэтгэл хөөрлийг бий болгодог.
  • 75 грамм архи: Жолоочийн самбаачлах хугацааг 3 дахин ихэсгэдэг.
  • 140 грамм архи: Жолоочийн самбаачлах хугацааг 5 дахин ихэсгэдэг.
  • 160 граммаас дээш архи: Жолоочийн самбаачлах хугацааг 9 дахин ихэсгэдэг.
 
Согтуурлын зэрэг нь тухайн хүний эрүүл мэнд, ядаргаа, сэтгэл санаа, дасан зохицох байдал, хоол унд хэрэглэсэн байдал зэргээс шалтгаална. Гадна орчинтой харьцах жолоочийн чадварт архины нөлөө их гэдгийг энэхүү үзүүлэлт харуулж байна гэж ЗЦА-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sogtyy masin barina gedeg?Teneg hereg!!! 2017-03-13 14:36:06
    erhiig ni 5aas dees jileer has!!!!
  • naruto 2017-03-13 11:26:28
    согтуу жолооч нарыг гудамж цэвэрлүүлье. гэхдээ 1 сарын хугацаатайгаар. дараа нь жолоо барих эрхийг нь бүх насаар нь хас