Давж заалдах шүүх хурлын шүүгчдийн нэрийг нууцалж байна

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Өглөө 09:00 цагт эхлэх уг хурлыг шүүн явуулах шүүгчдийн бүрэлдэхүүний нэрийг нууцалж байгаа аж. Энэ нь  шүүгчдийг гадны нөлөөллөөс хамгаалах зорилгоор хийгдэж байгаа ажил хэмээн албаныхан тайлбарлаж байна.

Шүүх хуралд шүүгдэгчдээр анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял сонсоод байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, 24 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ нар болон тэдний өмгөөлөгчид оролцоно. Түүнчлэн хохирогч талаас С.Зориг агсаны төрсөн дүү С.Оюун оролцож магадгүй байна. 


Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-03-14 02:34:28
    Аливаа юм далд нууц явагдхаар асуудалтай шүү. Ил тод шилэн байх хэрэгтэй. Энд их төрийн нууцын асуудал байхгүй. МОНГОЛ улс захиалаагүй л бол ...
  • сонгомол арга 2017-03-13 10:39:08
    Нас барсан, байхгуй хунд шихэж сонгомол арга хэрэглэнэ дээ. Эб сайн захиаалсан байхаа
  • Эрхэм 2017-03-13 09:39:37
    Прокурор гэдэг амьтан шинэ нөхцөл,шинэ баримтуудыг хүчингүй гэж гүрийнэ дээ олон түмэн минь. Энэ нийгэмд Шүүгч, Прокурор гэдэг чинь Захиалгаар ажиллагсад шүү дэ...