“Дайчид” цувралыг тэргүүлж эхэллээ
МҮСБХ, МСБХ хамтран зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн финалын гурав дахь тоглолт өчигдөр боллоо. Өмнөх тоглолтод Архангай Алтан Дорнодын Дайчид хожин цуврал 1-1 болон тэнцсэн юм. 



Тоглолт маш өрсөлдөөнтэй эхэлсэн бөгөөд Архангай Алтан Дорнодын Дайчид багаас БНАСАУ-ын легионер тоглогч Ким Чоль Мён тоглолтыг сайн эхлүүлсэн юм. Сүхбаатар аймгаас Карл Блэйр, Ким Чон Ил нар эхний хагаст тун давгүй тоглов. Гуравдугаар үед Архангайчууд багаараа жигд тоглож чадсан. Улмаар тэд 10 гаруй оноогоор тэргүүлээд эхэлсэн юм. Тэд шийдвэрлэх үед ч тэргүүллээ сайн хадгалж, өрсөлдөгчөө 99:87-гоор буулган авлаа. Ийнхүү цувралыг Архангай Алтан Дорнодын Дайчид 2-1-ээр тэргүүлж эхлэв.



Тус тоглолтод Роберт Тюрнер 20 оноо, 14 самбар, Ким Чоль Мён 20 оноо, 10 самбар, О.Энхбаатар 14, Цэвэлдорж 10, Хэммондс 10 оноо авав. Сүхбаатар Альяс Тех багаас Карл Блэйр 31 оноо, 9 оновчтой дамжуулалт, 7 самбар, Э.Дөлгөөн 15 оноо, 10 самбар авчээ. Архангайчууд багаараа довтолгоонд жигд тоглож, 40 хувьтай тоглосон бол Сүхбаатар аймгийн баг 34 хувьтай довтолсон байна. Өмнөх тоглолтод Архангай Алтан Дорнодын Дайчид хамгаалалтаа сайн хийж хожсон бол энэ удаа довтолгоогоор өрсөлдөгчөө өвдөг сөхрүүлж чадлаа.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.