Ариун цэврийн байгууламжийн дэвшилтэт технологийг судалж байна

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго нь хүйтэн уур амьсгалтай орнуудын онцлогт тохирсон ариун цэврийн байгууламжийн зохистой шийдлүүдийн талаар туршлага солилцож, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

2015 оны байдлаар Монгол улсын хүн амын 68 хувь нь хот суурин газар амьдарч байгаа бөгөөд Нийслэл хотод 1.4 сая хүн амьдарч байгаагийн 48.8 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламж, гэр хорооллын айл өрхийн 97.3 хувь нь шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон тус тус ашиглаж байна.Х өдөө орон нутаг, нийтийн бие засах газар, сургууль, цэцэрлэг, гэр хорооллын өрхийн маш цөөн хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан сайжруулсан ариун цэврийн байгууламжийг ашиглаж байгаа нь Монгол улс бие засах газрынхаа асуудлыг хүртээмжтэй, аюулгүй байхаар төгс шийдэж чадаагүй байгааг харуулж байгаа юм.

Тус зөвлөлдөх уулзалтын үеэр ус хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр (I) хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, тулгамдсан асуудал, (II) хүйтэн уур амьсгалтай орнуудын олон нийтийн байгууллагуудын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл, (III) хүйтэн уур амьсгалтай орнуудын өрх, айлын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл, (IV) хөрсний бохирдол, бууруулах арга зам гэсэн чиглэлээр илтгэлүүд тавигдаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийг нийт оролцогчдын хүрээнд хэлэлцүүлж байна.


Зөвлөлдөх уулзалтад ЭМЯ, БОАЖЯ, БСШУСЯ, СЯ, БХБЯ, НЗДТГ, барилгын хөгжлийн төв, 21 аймгийн ЭМГ болон АНУ, Их Британи, Швед, БНХАУ, Герман улсын эрдэмтэн судлаачид, ДЭМБ, Дэлхийн банк, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллага, ДЗМОУБ, МУЗН, төрийн болон ТББ-ын 170 гаруй төлөөлөгч оролцож байна.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.