Тээврийн хэрэгслийн гэрчилгээ шинэчлэгдлээ
Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шинээр авч байгаа иргэд Олон улсын стандартад нийцсэн гэрчилгээтэй болж байна.  Энэ гэрчилгээ нь одоо ашиглаж байгаа гэрчилгээтэй ижил загвартай боловч Монгол болон Англиар бичигджээ.  Гэхдээ иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг заавал гэрчилгээгээ соль гэсэн шаардлага тавихгүй бөгөөд тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийх зэрэгт шинэчилсэн гэрчилгээг олгохоор зохион байгуулж байгаа аж.  

Олон улсын хоорондын хил дамнасан тээврийн семинарын үр дүнд Азийн авто сүлжээний АН-4 чиглэлийн ерөнхий чиглэл болгож Монгол, ОХУ, БНХАУ гурван улсыг дамнасан авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гарчээ.  Энэхүү зөвлөмжийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг  2016 оны 12 дугаар сард ОХУ-ын Москва хотноо байгуулж  туршилтын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан байна. Ийнхүү тус тусын дотоодын бэлтгэл ажлыг хангах, цаашид шийдвэрлэх бусад асуудлуудыг ажлын хэсэг байгуулан шийдвэрлэснээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх мэдээллийг  Монгол, Англи хэл дээр бичиж эхэллээ. Ингэснээр дамжин өнгөрөх болон улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэхэд үүсэх саад бэрхшээлийг арилгах, тээвэрлэлтийн баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэх нэг алхам болж байгаа юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАС ЛАЙ ЛАЙ.  2017-03-14 04:52:49
    БАС ЛАЙ ЛАЙ. ОЛОН УЛСЫН ГЭЭД НЭГ МУУ ХОХОЙ ЮМ ХИЙГЭЭД БАЙДАГ ДАА
  • бат 2017-03-13 18:09:41
    сольж шинэчлэхэд буруу зүйл алга гэхдээ англи хэл дээр MGL биш MNG байх естой болов уу энийг анхаарвал зүйтэй .