Хүүхэд хулгайлахыг завдсан этгээд багш мэргэжилтэй байжээ
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхэд хулгайлахыг завдсан гэх этгээдийг саатуулан, шалгаж байгаа. Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд оршин суух хаягтай, 35 настай, эрэгтэй У-г сэжигтнээр саатуулан, хэргийн бодит үнэнийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байсан. Тэгвэл уг хэрэгт сэжигтнээр татагдсан этгээд нь багш мэргэжилтэй нэгэн байжээ. 

Тэрбээр байцаалтын явцад “Би хүүхэд барьцаалаагүй, хулгайлахыг ч оролдоогүй. Хүүхэдтэй муудалцсан болохоор нь барьж авсан юм. Гэтэл өөдөөс олон юм яриад, хараалын үг хэлэхээр нь “Яасан том дуутай хүүхэд вэ” гээд амыг нь тагласан. Энэ үед хүн гарч ирэхээр нь тавьж явуулсан” хэмээн мэдүүлжээ. Сэжигтэн этгээд ийн мэдүүлж байгаа ч хувийн байдал нь сэжигтэй, нэг бус удаа хэрэг зөрчилд холбогдож байсан гэх мэдээлэл цагдаагийнханд ирсэн учраас нарийвчилсан шалгалт хийх шаардлагатай гэж үзээд цагдан хорьсон аж.

Тус цагдаагийн хэлтэст энэ сарын 7-ны өдрийн 21:15 цагт “2017 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 17:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт хичээлээ тараад харьж явсан 10 настай, эрэгтэй Т-г хулгайлахыг завдсан” гэх мэдээлэл иржээ. Энэхүү мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, цагдаагийн алба хаагчид сэжигтнийг баривчлан ийнхүү байцаажээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хаьлгн 2017-03-14 10:46:44
    гьнгнгьг
    202.5.206.181
    Мэдэгдсэн Хариулах
  • нохойн баас 2017-03-13 14:35:50
    Шал тэнэг мэдэлэл бна да нохойн баас гэж. Тэгэд тэр тэнэг цагдаа нь нөгө хүүхдэсээ энэ ярьсаныг нь тодрулдаггүй юмуу хааша юм. 10 настай хүүхэд өлхөн хэлэд өгнө...
    202.9.41.139
    Мэдэгдсэн Хариулах