Урьдчилсан байдлаар 300 орчим сая төгрөгийн хохирол учирчээ
Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлах “Саруул” худалдааны төвд гал гарсан талаар бид мэдээлсэн.  Тодруулбал, энэ сарын 12-ны 02:27 цагт Онцгой байдлын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагад “Саруул” худалдааны төвийн галын дохиолол нь дуугараад шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлтээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 2 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, нийт 4 ангийн 5 тасаг 11 автомашин, 41 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж галыг унтраасан байна.

Галд тус төвийн хоёр давхарт түрээслэгч СБД-3 хороонд суух Б /эм.48н/-гийн бэлэг дурсгалын бараа, “Акиа” брендийн 200 сая төгрөгний гэр ахуйн бараа, түрээслэгч БГД-3 хороонд суух Ч /эм.28н/-ийн бичиг хэрэг, бэлэг дурсгал, хүүхдийн тоглоомын 50 сая төгрөгний,  түрээслэгч БГД-1 хороонд суух Т /эр.44н/-ын 20 сая төгрөгний гэр ахуйн бараа шатсан байна.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэсэг шалгаж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Худалдаачдад 2017-03-13 10:25:02
    орлого олохгүй болхоороо бараандаа гал тавьж хүнийг хохироодог жишиг их тогтоод байх шигээ. Дандаа л худалдааны төвүүд энэ сэжигтэй биш гэж үү
  • Zochin 2017-03-13 06:29:18
    Ikea yag 200say hureh uu haha
  • irgen 2017-03-13 06:16:31
    hohiroloo unen zuv togtoogoosoo. hunii zovlongoor ashig olii gesen muu humuus ch baidag
  • bat 2017-03-13 04:56:56
    zahiin buruu ajiliin bairnii ayulgui baidlaa hangah estoi shuudee. hun hoiroogood
  • lll 2017-03-13 04:05:46
    Харамсалтай юм болжээ хөөрхий. Гал, усны гашуун зовлон хэцүү юм даа.