Эрчүүдийн Буриадад түрүүлдэг уламжлал тасарлаа

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит XXII удаагийн чөлөөт бөхийн олон улсын тэмцээн өчигдөр Улаан-Үд хотод өндөрлөлөө. Эхний өдөр дөрвөн хүрэл медаль хүртсэн манайхан өчигдөр нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртснээр тэмцээнээ өндөрлүүлэв. Ингэснээр 2013 оноос хойш эрчүүдийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд түрүүлдэг уламжлал тасарлаа.

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн мөнгө, 70 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл, 86 кг-д Б.Өлзийсайхан хүрэл медаль хүртжээ. Тэмцээний сүүлийн өдөр 61 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Ням-Очир, ОУХМ Т.Түвшинтулга, Б.Нэмэхбаяр, ОУХМ Т.Тулга нарын шилдгүүд зодоглосон ч хараахан медаль хүртсэнгүй.

Энэ жинд Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” болон ОХУ-ын АШТ-ий медальтнууд болох Тувагийн Омак Сюрюн, Якутын Вечяслав Ефремов, Нургун Скрябин, Буриадын Даша Шарастепанов, Баир Цыренов, Москвагийн Рустам Ампар зэрэг Оросын хөнгөн жингийн шилдгүүд зодоглосон нь өрсөлдөөн ямар ширүүн болсныг илтгэж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.