МАН ацан шалаанд байна

-Дампуурсан орны Ерөнхийлөгч болох хэрэг байна уу-

Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгаа юу гэвэл тийм. Бид энэ байдлаас өөрсдийн дотоод нөөц бололцоогоор гарахаасаа нэгэнт өнгөрсөн гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Тиймдээ ч гадаадын орнууд, хөрөнгө оруулагчид, цаашлаад ОУВС-гаас тусламж авах зайлшгүй шаардлага тулгарсан. Зарим хүмүүс МАН гарч ирээд ингэлээ, АН байсан бол арай өөр гэх мэтээр ярьж байгаа. Гэхдээ аль намаасаа хамаараад санхүүгийн хүндрэл тулгарах нь цаг хугацааны л асуудал байсан. Тэртэй тэргүй өмнө нь авчихсан байсан зээлийг эргэн төлөх, төсвийн алдагдал гээд хэний ч үед тохиолдох нь үнэн хүндрэл.

Тэр ёсоороо л тохиолдож байна. Харин эрх баригчид энэ хүндрэлээс гарахын тулд ОУВС-гаас тусламж авахаар болж, яриа хэлэлцээр нэг тийшээ болчихоод байгаа. ОУВС-гийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдаж, 440 сая ам.доллар зээлэх асуудлыг нэгэнт тохирсон. Энэ бүхнийг дагалдуулаад бусад хөрөнгө оруулагчид болон гадны улс орнуудаас нийтдээ 5.5 тэрбум ам.доллар зээлэх нөхцөл ч бүрдээд байгаа гэх. Орос, Хятад, Энэтхэг гээд олон улсаас манайх тэрбумаар нь ам.доллар зээлж, эдийн засгаа өөд нь татах асуудлыг ч яриад буй.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёрдугаар сарын дундуур Орос, Хятадад айлчлал хийгээд ирэхдээ зээлийн асуудлыг ярилцаж, ямар төсөл, хөтөлбөрт зарцуулах тухай тохирсон талаараа ч мэдээлэл хийж байсан. Гэхдээ энэ бүхэн УИХ-ын чуулганаар ОУВС-гийн хөтөлбөрийг эцэслэн баталснаар хэрэгжиж эхлэх ёстой. Үндсэндээ МАН-ын 65-ын бүлэгт эдийн засаг сэргэж, улс орон өөдлөх үү, үгүй гэдгийг шийдэх эрх байна гэсэн үг. Уг нь Засгийн газар нь асуудлаа шийдээд, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрчихээд байдаг. УИХ нь хөдөлж өгөхгүй байна. Ээлжит чуулган зарлаж, бушуухан хэлэлцээд, нэг тийш нь болгох ёстой байсан. Гэтэл одоо болтол ээлжит бус чуулган хуралдаагүй л байна.

Ер нь хуралдахгүй шинжтэй. Цаашлаад ОУВС-гийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхийг эсэргүүцэж буй гишүүд цөөнгүй байгаа болохоор хаврын чуулганаар хэлэлцэх нь зөв гэсэн шийдвэр гарсан талаар ч зарим нэг эх сурвалж мэдээлж байна. Гэтэл гуравдугаар сардаа багтааж ОУВС-гийн хөтөлбөрийг эцэслэн батлахгүй бол байдал хэцүүдэнэ гэж эдийн засагч Ч.Эрдэнэдалай байр сууриа идэрхийлсэн байсан. Уг нь Хөгжлийн банкны 580 саяын бондыг шинэ бондоор сольчихоод байгаа. Асуудлаа эхнээс нь шийдээд л байна.

Гэвч УИХ яаравчлахгүй байгаа нь цаанаа учиртай бололтой. Олон хүн МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийдэж ядаж байгаа талаар байр сууриа илэрхийлж байна. ОУВС-гийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр” гэдэг бол нэлээд чанга нөхцөлтэй эд байна билээ. Сангийн сайдын мэдээлснээр бол 6-7  төрлийн татвар нэмнэ, хүн амын орлогын татвар болоод нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гээд байгаа.

Цаашлаад тэтгэвэрт гарах насыг нэмж, хүүхдийн мөнгийг хасна гэх зэргээр иргэдийн халаас руу гар дүрсэн олон өөрчлөлтийг МАН-ын Засгийн газар хийнэ. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх МАН-ын нэр дэвшигчийн хамгийн том сул тал болж хувирах нь гарцаагүй. Өрсөлдөгч хоёр намын зүгээс нэмэх бүх татвар, хасах халамжаар тоглоод л хар пиар хийж таарна. Хэрвээ тэгвэл МАН-аас хэн ч өрсөлдөөд нэмэргүй, ялагдах нь тодорхой шүү дээ.

ОУВС-гийн хөтөлбөрийг авахаар эхний ээлжинд тохиролцоод, мэдээлэл хийхэд л ард түмэн эсэргүүцсэн. Бүх хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хүүнээс татвар авна. Шатахууны онцгой албан татварыг нэмнэ. Түүнээс нь болоод шатахууны үнэ дээд цэгтээ хүртэл нэмэгдэнэ. Гэх мэтээр олон хэцүүхэн үр дүн гарах нь тодорхой. Хамгийн гол нь ард түмэн энэ мэт татварыг нэмж, хүүхдийн мөнгийг хүртэл хасчихаад өөрсдийнхөө тансаглалыг хумисангүй хэмээн бухимдаж байгаа. Ядаж дэд сайдын орон тоог ч алга болгох санал орж ирсэнгүй.

Төрийн өмчит компанийн захирлуудын тэнгэрт тулсан өндөр цалинг хасах ч санал байгаагүй. Ийм учраас ард түмэн уурлаж, бухимдахгүй гээд яах вэ дээ. Угтаа бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байж эдийн засаг сэргэнэ, бусад улсаас зээл тусламж авах үүд нээгдэнэ. Тийм болохоор нүдээ аниад, намаа, эрх ашгаа биш улс орноо бодоод л зүтгэх хэрэгтэй байна. Сангийн сайд бол намаа биш улсаа бодож гаргасан шийдвэр хэмээн мэдэгдчихээд байгаа. Харин МАН дотроо наад зах нь хоёр хуваагдчихаад байгаа нь тодорхой.

Мэдээж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад, эдийн засгаа өөд нь татаад, 2020 оны сонгуулийн өмнө хэлэх үгтэй, хийсэн ажилтай суух гэж хүсч буй нэг хэсэг байна. Гэтэл түүнээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд, ялалт байгуулах хүсэлтэй хэсэг бүлэг бас бий. МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин зэрэг хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай гэгдээд буй. Тэр дундаас хамгийн магадлал өндөртэй нь УИХ-ын дарга М.Энхболд. Мань хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл ялахын төлөө л явахаас юу гэж унах нь тодорхой сонгуульд оролцох билээ.

ОУВС-гийн хөтөлбөрийг дэмжээд, татварууд нэмэгдэх нь тодорхой болчихвол МАН-ын нэр дэвшигч унах нь тодорхой. Тийм болохоор ээлжит бус зарлахгүй, дотроо асуудлаа ярилцаж, шийдвэрт хүрэх гэж үзээд байх шиг байна, МАН-ынхан. Үндсэндээ МАН ацан шалаанд орчихлоо. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад, түүнийг дагаж нээгдэх зээл авах эрхээ ашиглаж, улс орноо өөд нь татах уу. Эсвэл ямар ч аргаар хамаагүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр хүндээ багахан алдаж ороод, ялах уу гэдэг сонголт.

Мэдээж хоёр дахь сонголтыг хийх сонирхолтой хүмүүс МАН дотор байгаа болоод өдийд асуудал шийдэгдэхгүй байна гэсэн үг. Түүнээс биш ээлжит бус зарлаад, чуулган хуралдуулах бол МАН-д үдийн будаа. Ямар сөрөг хүчин хааж, бооно гэх биш. Гэхдээ МАН ацан шалаанаас гарахдаа Ерөнхийлөгчийн сонгуулиа л хаях хэрэгтэй байгаа юм. Эдийн засагч Ч.Эрдэнэдалайн хэлсэн үгнээс дахиад нэгийг иш татъя. Тэрбээр “Хэрвээ манайх ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй бол дампуурлаа зарлах дээрээ тулна. Дампуурсан орны Ерөнхийлөгч болоод яах юм” хэмээн хэлсэн байна билээ. Хэн нэгэнд нь Ерөнхийлөгч л болж байвал дамдуурсан орных нь хамаагүй гэсэн муйхар бодол байгаа биш л бол ацан шалаанаас гарах шиг амархан юм МАН-д алга даа, уг нь.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-03-14 17:29:21
    MANgarud atsan shalaand oroh ni argagvi uursdinh ni hvmvvs bga blohoor offshorchdin mungig awchirch chadahgvi bna tetgewerin nasig nembel demi saihan medeeree
  • ЗОЧИН 2017-03-14 12:17:39
    АЦАН ШАЛААНД ОРСОН Л БОЛ ЗААВАЛ НЭГ ЗҮЙЛЭЭ АЛДДАГ НЬ ХУУЛЬ
  • hui 2017-03-14 06:15:46
    MAH arai dendej bna M Enh dold ogtsor
  • Kkkkkkkkrrrrrdd 2017-03-14 02:08:13
    Hovdogiin gai bolno doo ochirbatiin hamriig har
  • oko 2017-03-14 02:01:24
    MAH g songoson maluud odoo oilgoj bna ù ard tumni amidral ulam doroitoj bna ene zasgin gazarig odoo ogtsoruulah heregtei bna daa
  • Батаа 2017-03-14 00:05:58
    АН-ын 2012 оны сонгуулиар амлаж буй болгосон төрийн 25000 албан тушаалтан буюу цагаан захтнуудыг цомотго эндээс их зүйл шалтгаална
  • Иргэн 2017-03-13 10:38:04
    Улс орон дэд сайдаас болоод хямраагуй ээ?! Дэндуу дураар авирлаж бодлогогуй удирдагчид, луйварчдаас болж хямарсан. МАН засах нь дамжиггуйээ?!
    • Irgen 2017-03-13 12:20:59
      MAH 2009 ond Su. Batbold said ene 580 saya dollariig zeelj avsan. Yuund zartsuulsan ni medegdehgui suuj bn odoogoor 1 ih nayad 200 terbum tugrug shu dee MAHgar
  • dorj 2017-03-13 10:27:55
    yg n offshorthdoos mungiig n shalgaj xyraaxad l xvndrelees garna shvv dee idsen yysan xvmvvsiin mungiig l bytsaagaad turiin sandaa tublurvvlxed boloo bishvv
  • данхайСАН БҮТЦЭЭ БОЛИОЧЭЭ 2017-03-13 10:22:41
    дэд сайд хийдэг гудасны дэвсгэрүүдээ болиоч ээ
  • AS 2017-03-13 06:14:18
    BONDIIG BONDOOR SOLIX NI XEN CH BAISAN XIIX L AJIL. TUUND XOTOLBOR XAMAAGUI. ERDENEDALIA CHI BUU MEDEMXIIRDEE. XOGIIN AMITAN
  • lll 2017-03-13 04:04:13
    Улс эх орны төлөө шийдвэр гаргах хэрэгтэй. Аль намын Ерөнхийлөгч бай улс орны эдийн засгийг сайжруулахгүй гэдгийг ард түмэн эрхбиш мэдэж байгаа!!!
  • зочин 2017-03-13 03:58:37
    төрд шургалсан авилгачдынхаа тоог цөөлж байж хүндрэлээс гарна бус уу? Тэтгэврийн насыг нэмбэл төр засаг огцорно гэж мэдээрэй. бид жагсаж тэмцэнэ шүү. шийдэх
  • !!! 2017-03-13 03:35:15
    ded said geed baigaa shal hereggui Pazanuud ohiduudaa ugui hiigeechee !!! Boon zardal boon ambiztai nohduud l