Баян-Өлгий аймагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд газар хөдлөлт болсон талаар Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн мэдээллээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 13-ны өдрийн 05:41:06 цагт тус сумын төвөөс зүүн зүгт 27 км-т /өргөрөг 47.84 уртраг 91.06/ 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргаас энэ талаар тодруулахад "тус сумын Хар-Уул багийн “Хар-Уул” гэдэг газар иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй" гэлээ.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.