Төгрөгийн хадгаламж өсч, валютынх буурчээ
Mөнгөний нийлүүлэлт энэ оны хоёрдугаар сарын эцэст 12.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 380.0 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2249.7 тэрбум төгрөгөөр өсчээ. Мөнгөний нийлүүлэлт 2017 оны хоёрдугаар сард өмнөх сараас 380.0 тэрбум төгрөгөөр өсөхөд валютын хадгаламж 138.9 тэрбум төгрөг, валютын харилцах 66.6 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч төгрөгийн хадгаламж 392.2 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагаас гадуурхи мөнгө 158.4 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 34.9 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2017 оны хоёрдугаар сарын эцэст 944.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 208.6  тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 289.2 тэрбум төгрөгөөр өсчээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны хоёрдугаар сарын эцэст 12.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 331.7 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 1075.0  тэрбум төгрөгөөр өсчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны хоёрдугаар сарын эцэст 1052.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 106.4 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 61.5 тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж, өмнөх сараас 0.7 пунктээр өсч, өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр буурчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны хоёрдугаар сарын эцэст 1187.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 130.8 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 275.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.3 хувийг эзэлж, өмнөх сараас 0.8 пункт, өмнөх оны мөн үеэс 1.5 пунктээр нэмэгджээ.
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2017-03-13 03:45:25
    Hurelbaatar gishuun metiin humuus ashgaa avaad togloomoos garch baina. Barag 100 huviin ashig olson.
  • ???? 2017-03-13 03:07:50
    Валютын хадгаламж багасч байгаа нь сайны ёр биш дээ!!! Хадгаламж эзэмшигч нар чинь төрийнхөн шиг мунхагууд биш шүү дээ!!!