Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас олгож буй өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын 3,500 малчин өрхөд нийт 700,000 ам.долларын өртөг бүхий малын сувиллын багцын тусламжийн цувааг 22-ын товчооноос аймгууд руу үдэн гаргана.
 
14:00 цагт: “НИЙТЭЭР ЭЗЭМШИХ МОНГОЛ ХЭЛ” ном болон WWW.MONGOLKHEL.MN цахим хуудасны танилцуулга, олон нийтийн эх хэлний боловсролын талаарх хэлэлцүүлэг болно. Хаана: МУИС-ийн Эрдмийн танхим буюу дугуй заал

ЭМЯ, НЭМҮТ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ Хүүхдийн Сантай хамтран “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. 1, тулгамдсан асуудал, (II) хүйтэн уур амьсгалтай орнуудын олон нийтийн байгууллагуудын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл, (III) хүйтэн уур амьсгалтай орнуудын өрх, айлын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл, (IV) хөрсний бохирдол, бууруулах арга зам гэсэн 4 чиглэлээр нийт 16 илтгэл тавигдаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийг нийт оролцогчдын хүрээнд хэлэлцүүлнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.