Найман хувийн зээлд хамрагдахыг хүсэгчид хэзээ болтол санхүүжилт хүлээх вэ
Урин дулааны улиралтай зэрэгцэн барилгын ажил идэвхждэг. Энэ жилийн хувьд барилгууд хөрөнгө оруулалт дутмагаас болж, хүлээлтийн байдалд шилжээд байна. Өнгөрсөн жилүүдэд барилгын салбарын аврал нь өнөөдөр ор нэр төдий хэрэгжиж байгаа найман хувийн зээл байв. Анх орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг 2013 оны 6 дугаар сараас эхлэн тухайн үеийн Засгийн газар, Монголбанк хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөтөлбөрийн зорилго нь мэдээж орон сууцны санхүүжилтийн шинэ тогтолцоог бий болгож, орон сууцны зээлийн эх үүсвэрийг хөрөнгийн захаас бүрдүүлэх, урт хугацаанд тогтвортой ажиллах бүтцийг бий болгон хүн амын орон сууцжуулалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх явдал.  Ипотекийн зээл, ДНБ-ий харьцаа өнөөдөр 15 хувьд хүрч, 88 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна.  Хөтөлбөрөөс өмнө орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн тоо сард дундажаар 900 гаруй байдаг байсан бол хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд 1700 болж өслөө.  Улаанбаатар хотын өрхийн 9 хувь нь л ипотекийн зээлтэй байсан бол өнөөдөр 23 хувь нь ипотекийн зээлээр орон сууцтай болсон байдаг аж. Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Хэдийгээр журам нь өөрчлөгдсөн ч орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээл үргэлжилж байгааг Монголбанкнаас мэдэгдсэн юм. Гэхдээ найман хувийн зээл хүсэгч иргэд хүлээлтийн байдалд шилжээд байна. Санхүүжилт байхгүйгээс шаардлага хангасан зээлдэгч санхүүжилт хүлээж, урт дараалал үүсгэжээ.

Эдийн засгийн зарим салбарын чанаргүй зээл өссөн ч орон сууцны ипотекийн зээл нь чанарын үзүүлэлтийн хувьд харьцангуй сайн байгааг  албаныхан дуулгаж байна. Гэсэн ч ипотекийн найман хувийн зээлд зориулах хөрөнгө оруулалтын сураг өнөөдрийг хүртэл гараагүй.

Хамгийн сүүлд манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах асуудалтай холбогдуулан Монголбанк хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй. Тодруулбал, Монголбанк цаашид төсвийн шинж чанартай олон төсөл хөтөлбөрийг явуулдгаа зогсоохоор болж байгаа. Ингэснээр ипотекийн зээлийн асуудал Засгийн газрын мэдэлд очиж байна гэсэн үг. Төв банкны Ерөнхийлөгчийн зүгээс “Ипотекийн хөтөлбөр цаашдаа үргэлжилнэ. ОУВС-гаас төсвийн шинжтэй хөтөлбөр учраас Засгийн газар шилжүүлж авах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Зөвлөмжийн дагуу 2018 оноос Засгийн газарт шилжүүлэхээр болж байна. Цаашид хөтөлбөрийг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг дээр Дэлхийн банкнаас туслалцаа авч байна. Дэлхийн банкны туслалцаатайгаар энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй авч явах бололцоо бүрдэнэ" гэсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлд зах зээлд бэлэн байгаа 20 гаруй мянган орон сууц эзнээ хүлээж байна. Салбарыг хэрхэн хөдөлгөөнд оруулах нь Засгийн газрын мэдэлд оччихоод байгаа. Нэг үгээр МАН-ын Засгийн газар найман хувийн зээлийн хувь заяа хийгээд барилгын салбарын ирээдүйг мэдэлдээ авсан гэсэн үг. Гэвч өнөөдрийн байдлаар барилгын салбарын хувь заяаг “гартаа оруулсан” Засгийн газар ямар нэгэн сайн мэдээ дуулгаагүй байна.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-03-21 17:05:57
    100- mkv 8% hamaruulaachee mash hvnd bna munhbayar novsh ajil hiij uguhgui um bna yah we inotekiin zeeliin ergen tulult mash sain bgaa um bishvv zeelee taviad
  • худлаа 2017-03-14 15:10:28
    Банкууд танил тал харж өгч бна.Зорилтод иргэндээ очихгүй бна.
  • boliul 2017-03-13 02:54:03
    Ipotekig boliulh heregtei edin zasag suirlee baahn mongo ulsaas garaad boliul
  • 2020 ond AH  2017-03-13 02:19:20
    Garj yalbal ipotek dahin sergene. MAH urgeljluulj chadamjgui bolson