Засгийн газрын бондын захиалга үргэлжилж байна
Монголын Хөрөнгийн биржээр Засгийн газрын хоёр ч бондын анхдагч зах зээлийн арилжаа энэ сарын 14-нд буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт болно.

Засгийн газраас 28 долоо хоног буюу зургаан сарын хугацаатай, жилийн 17.275 хувийн хүүтэй богино хугацааны бондыг олон нийтэд санал болгож байгаа юм. Мөн 104 долоо хоног буюу хоёр жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй урт хугацааны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаан дээр иргэдийн захиалгыг авч байна.

Монголын хөрөнгийн бирж тус арилжааны саналыг мягмар гараг хүртэл авах бөгөөд мөн өдрийн 11 цагт арилжааг хаах юм.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.