Манай дөрвөн бөх хүрэл медаль хүртлээ
Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит XXII удаагийн ОУТ-ий эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болж, манай улсын бөхчүүд дөрвөн хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд залуучуудууны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Занданбудын Занабазар, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Батчулууны Батмагнай, 97 кг-д “Ганьт” клубийн тамирчин, ОУХМ Лувсандоржийн Төртогтох, “Женко” клубийн тамирчин спортын мастер Мөнхжаргалын Билгүүтэй нар хүрэл медаль хүртэв. Б.Батмагнай сүүлийн гурван жил дараалан хүрэл медаль хүртэж, Л.Төртогтох, М.Билгүүтэй нар өнгөрсөн жилийн медалиа ихэрлүүлж, З.Занабазар Улаан-Үдээс анхны медалиа зүүлээ. Өнөөдөр 61, 70, 86, 125 кг-ын жингийн барилдаан болно.

Эхний өдрийн дүн:

57 кг (16 бөх): 1. Тамир Гармаев 2. Солбон Тумэнбаяров 3. Жаргал Дамдинов (ОХУ, Буриад), Занданбудын Занабазар (Монгол)

65 кг (17): 1. Алексей Боровицкий 2. Булат Батоев (хоёул ОХУ, Буриад) 3. Батчулууны Батмагнай (Монгол), Роман Вершински (ОХУ, Красноярск)

74 кг (14): 1. Никита Сучков (ОХУ, Красноярск) 2. Гамид Жалилов (Тажикистан) 3. Арсалан Будажапов, Азрет Улишбашев (хоёул ОХУ, Буриад)

97 кг (9): 1. Юрий Власко (ОХУ, Буриад) 2. Юрий Белановский (ОХУ, Красноярск) 3. Мөнхжаргалын Билгүүтэй, Лувсандоржийн Төртогтох (хоёул Монгол)
 
 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.