Долоо хоногийн тойм
Монгол Улс энэ сарын 22-нд 580 сая ам.долларын евро бондын өрийг төлөх ёстой. ОУВС-аас авах тусламжаар энэ өрийг төлнө хэмээх албан бус мэдээг өгөөд байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт энэ өрийг Засгийн газраас “Хуралдай”  бондоор солих саналыг евро бонд эзэмшигчдэд тавьжээ. Харин Евро бонд эзэмшигчид өнгөрсөн долоо хоногт шийдвэрээ гаргаж, Засгийн газраас тавьсан саналыг хүлээж авч, нийт хөрөнгө оруулагчдын 82,07 хувь нь зөвшөөрснөөр Хөгжлийн банкны эзэмшиж байсан Евро бондыг Монгол Улсын Засгийн газрын “Хуралдай” бондоор солих шийдвэр гаргаснаа Монгол Улсын Засгийн газарт уламжилсан байна. Ингээд  8,75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай “Хуралдай” бондоор их өрөө төлөх боллоо. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явлуудыг тоймлон хүргэе.
 
С.Зориг агсны давж заалдах шатны шүүх хурал товлогдлоо


Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны давж заалдах шатны шүүх хурал ирэх мягмар гарагт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болно.
С.Зориг агсны шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж, Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарт 24-25 жилийн хорих ял оноосон юм.  Хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн. Тэгвэл түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, ийнхүү хурлыг товлосон байна.
 
Нүцгэн эмэгтэйчүүд жагсаал хийлээ
 
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбайд гурван эмэгтэй нүцгэн жагсаал хийлээ.
 Тэд “Оффшорчдыг зайлуул”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг” гэх утга бүхий лоозон барьж, нүцгэн жагсаал хийсэн байна. 
 Энэхүү үйлдлээ Б.Болор-Эрдэнэ гэх эмэгтэй “Биднийг хайж хууль хүчний байгууллагынхан гэр орноор очсон байна лээ. Бид зөв тэмцэл хийж байгаа цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид өмнө Монголчуудыг хууль бусаар боолчилж буй Хятадуудын тухай бичлэг хийгээд цагдаа дуудахад үл тоосон атал өнөөдөр эрхээ хамгаалах өдөр хэдэн лоозон барьж зогссоны төлөө яагаад биднийг мөрдөн мөшгөөд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх  эрхийг минь эдлүүлэхгүй байна вэ” хэмээн фэйсбүүк хуудсаар видео бичлэг хийж олон нийтэд цацжээ.
 
 Солонгост ажиллах хүсэлтэй иргэд хонон өнжин дугаарлав

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд жил бүрийн хавар бүртгүүлдэг. Гэхдээ тэд эхний ээлжинд солонгос хэлний шалгалтад орохоос өмнө бүртгэлээ баталгаажуулдаг билээ. Энэ жилийн ээлжит 11 дэх удаагийн шалгалтын бүртгэл эхэлсэн. Энэ жилийн хувьд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 6-наас эхэлсэн. Ингэхдээ иргэд өөрсдийн харьяаллын дагуу дараах газруудад бүртгүүлсэн юм.  Сүүлийн жилүүдэд энэ бүртгэлд хамрагдах иргэдийн тоо буурч байсан ч өнөө жил хэд дахин өссөн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.