Зохистой хооллолтын зөвлөмж - 2
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохистой хооллолтын талаархи зөвлөмжийг цувралаар хүргэж байна.

Эдгээр хүнсийг хэрэглээрэй

Эрүүл хоол хүнсийг хооллолтынхоо суурь болгох хэрэгтэй. Үүнд:

 

  • Хүнсний ногоо: Хоолны ихэнх хэсэг нь хүнсний ногоо байх хэрэгтэй. Хүнсний ногоо нь илчлэг багатай боловч чухал шимт бодисууд болон эслэгээр баялаг байдаг.
  • Жимс: Жимс нь бичил шимт болон исэлдэлтийн эсрэг бодисуудаар баялаг бөгөөд эрүүл мэндийг дэмждэг.
  • Мах болон загас: Мах болон загас нь уургийн гол эх үүсвэр болдог. Мөн олон төрлийн аминдэм болон эрдэс бодисын эх үүсвэр юм.
  • Самар болон үр тариа: Эдгээр нь ханаагүй тосны хүчлийн маш сайн эх үүсвэр юм. Мөн чухал шаардлагатай бичил шимт бодисуудыг агуулдаг.
  • Өндөг: Хамгийн эрүүл хүнсэнд тооцогддог. Өндөг нь уураг, өөх тос, бичил шимт бодисуудын маш сайн эх үүсвэр юм.
  • Сүү цагаан идээ: Сүү, тараг зэрэг цагаан идээ нь уураг болон кальцийн гайхалтай эх үүсвэр юм.
  • Шош, буурцаг: Эдгээр нь уураг, бичил шимт бодисууд болон эслэгийн маш сайн эх үүсвэр болдог.
  • Ус: Шингэний хэрэгцээний ихэнх хэсгийг кофе, цайнаас илүү усаар хангах хэрэгтэй
 

Дараах хүнсийг хэрэглэхээс татгалзаарай

Эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах хэрэгтэй. Үүнд:
 

  • Чихэрлэг бүтээгдэхүүн: Чихэр ихтэй хүнс, ялангуяа чихэрлэг ундаа нь таргалалт болон 2 дугаар төрлийн чихрийн шижинг үүсгэдэг.
  • Транс тос: Өөрөөр хэлбэл хагас устөрөгчжүүлсэн тос бөгөөд зүрх судасны өвчин гэх мэт олон төрлийн ноцтой үр дагавар үүсгэдэг.
  • Боловсруулсан нүүрс ус: Цагаан гурил, цагаан будаа гэх мэт боловсруулсан нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн нь таргалалт болон бодисын солилцооны өвчнүүдийг үүсгэдэг.
  • Түргэн хоол: Гамбургер, хотдог, шарсан төмс, бэлэн гоймон зэрэгт транс тос, хүнсний нэмэлтүүд, болон тосыг олон дахин халааснаас үүссэн акрил амид хэмээх хорт бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь зүрх судасны өвчлөл, таргалалт болон хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

            Эх сурвалж: authoritynutrition.com

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.