FIBA 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо Монголд анх удаа ФИБА-тай хамтран, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны  стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү тэмцээн өнөөдөр эхлэх юм.

Тус тэмцээний онцлог нь тэмцээнд оролцсон бүх тамирчид ФИБА –д буюу дэлхийд чансааны оноотой болох ажээ. Мөн  тэмцээнд оролцох бүх тамирчид 3х3planet.com вебсайт дээр баталгаажсан бүртгэлтэй байх шаардлагатай бөгөөд тэмцээнийг зохион байгуулагчид тэмцээний үр дүнг ФИБА – руу илгээснээр тамирчин бүрийн чансааны оноо автоматаар бодогдож, тухайн тамирчны нэр дээр нэмэгдэх юм байна.

Түүнээс гадна  тэмцээний үеэр олон улсын сагсан бөмбөгийн холбооноос шүүгчдийн сургалт хариуцсан мэргэжилтэн хүрэлцэн ирж сургалт зөвлөгөө өгөх юм. Тэмцээнд эрэгтэй эмэгтэй шилдэг 8 баг 2 хэсэг болон өрсөлдөх бөгөөд үүнд:

  1.  Азийн элсний наадмын мөнгөн медальт шигшээ баг
  2.  Оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт шигшээ баг
  3.  Үндэсний лигийн АНУ легионер тамирчдын шигшээ баг
  4.  БНАСАУ үндэсний шигшээ баг
  5.  Оюутны азийн аваргад өрсөлдөх шигшээ баг-1
  6.  Оюутны азийн аваргад өрсөлдөх шигшээ баг-1
  7.  Спрайт супер лигийн 3 удаагийн аварга баг
  8.  Үндэсний лигийн шигшээ баг гэсэн 8 баг өрсөлдөнө.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.