Тамхины “цоорхой” хуулийг нөхөх санаачилга дахиад гарлаа
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өнгөрсөн оны гуравдугаар сарын нэгний өдрөөс тамхины хэрэглээг хязгаарлаж эхэлсэн. Энэ нэг жил гарангийн хугацаанд баар ресторанд тамхи татуулахгүй байгаа нь сайшаалтай ч олон нийтийн газар, гудамж талбайд тамхи баагиулан явах хүмүүсийн тоо буурсангүй. Мөн тодорхой дэлгүүр хоршоодоор тамхи худалдаалахыг хориглосон ч захын автобусны буудал дээр байх дэлгүүрүүд нууцаар худалдаалсаар удлаа.

Уг хуульд тамхины хэрэглээг хязгаарласан шигээ тамхи татах зөвшөөрөгдсөн цэг, зориулалтын өрөөг зааж өгөөгүй нь зарим нэгэн иргэний эрхийг хэт зөрчсөн үйлдэл болов. Мөн хуулийн хэрэгжилтэд хяналт, тавих, торгох механизмыг зааж өгөөгүйгээс энэхүү хууль ихээхэн шүүмжлэлд өртөж энэ хугацаанд “цоорхой” хууль гэдгээ батлаад авсан.
Иймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлсэн ч гишүүд бараг л нэгэн дуугаар дэмжихээс татгалзсан.
Тэр дундаас хамгийн ихээр эсэргүүцэж байсан хүн бол Л.Эрдэнэчимэг гишүүн. Тэрбээр хуулийг ганцаараа баталчихсан хүн шиг аяглаж, хуулинд ямар ч өөрчлөлт оруулахгүй ухааны юм ярьж, Тамхины хяналтын тухай хуульд “эзэн сууснаа” зарлаад авсан. Өөрөө нэгэнт “цоорхой” хууль санаачилчихаад эцэст нь засаж залруулах гэхээр элдвээр аяглаж байгаа нь хүмүүст ерөөсөө ч таалагдаагүй.

Уул нь О.Баасанхүүгийн санаачилсан хууль нь тамхины хяналтын тухай хуулийнхаа “цоорхой”-г нөхөх, хаа сайгүй тамхи татаж буй иргэдийг дэгтэй болгох, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулахыг тодорхой зааж, түүнд тавигдах шаардлагыг хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байсан.
Тэгвэл эл хууль дэмжигдээгүй ч өөр автор, өөр санаачлагчтайгаар дахин УИХ-аар орж ирэх гэж байна. Учир нь О.Баасанхүүгийн гаргасан хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ганцаараа дэмжсэн шигээ "Тамхины өөр хууль саанчилна" гэж амласнаа биелүүлж байгаа сурагтай.
 
Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбат гишүүний санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн санал, дүгнэлтийг хууль санаачлагчид уламжлахаар тогтсон байна. Д.Эрдэнэбат утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж байгуулах, шаардлага тавих зохицуулалтуудыг нэмж оруулахаар хуулийн төсөлд тусгасан гэнэ.

Тэгэхээр О.Баасанхүү гишүүн өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлахад нь эсэргүүцсээр байсан Л.Эрдэнэчимэг гишүүн, бүлгийнх нь дарга Д.Эрдэнэбат өөрчлөлт оруулахаар ахин хуулийн төсөл оруулж ирж байгааг хэрхэн хүлээж авах бол гэдэг бас сонин.
 
Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2014-05-14 01:45:09
    tamhi mamah albatai yum uu Erdenebatiin yarihiig TV-eer harsan yamar BUDUULEG hun bolohoo yostoi neg uzuulj baiv daa, yag l gudamjnii arhichin shig, iim humuus turd garaad bid deeshleh uu dooshloh uu oilgomjtoi
    202.179.29.66
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-13 08:53:39
    Xooe tamxi yaxve ene arxi ari dendej bnaa arxiniixaa xuuliigxurdan batlaachee guiya erxem gishuudee xudlaal oor yum yatiad baixiin
    112.72.11.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Elo 2014-05-13 01:09:45
    Erdenechimegt huuli ezemshih erh zuin orchin baihgui
    202.9.46.24
    Мэдэгдсэн Хариулах