Нийгмийн даатгалын сангийн орлого 63.7 тэрбумаар өсчээ

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний хоёр сард 304.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 63.7 тэрбум төгрөг, зарлага 296.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.4 тэрбум төгрөгөөр өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого 63.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 57.0 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны хоёрдугаар сард 168.3 тэрбум төгрөг, зарлага 160.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 32.1 тэрбум төгрөгөөр, зарлага 25.1 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2017 оны эхний хоёр сард 162.6 мянган хүнд 20.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 13.8 мянгаар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 3.5 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний хоёр сард 48.3 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 5.5 мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 2.2 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд энэ оны эхний хоёр сард 204.9 мянган хүн хамрагдсаны 81.5 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 14.4 хувь нь ахмад настан, 2.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 1.1 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд, 0.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 22.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 15.7 (2.3 дахин) тэрбум төгрөгөөр өсчээ.

Энэ оны эхний хоёр сард 18 хүртэлх насны 627.7 мянган хүүхдэд 25.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид олгосон байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.