ОХУ бүхий л бололцоогоо дайчлан ажиллахаа амлалаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Вла­димир Путин энэ сарын 22-ны өдөр тус улсын га­зар нутгийн асуудлаар Аюулгүйн зөвлөлөө яаралтай хуралдуулсан бай­на. Тус хуралдаан дээр ОХУ-ын газар нутгийн аюулгүй байдалтай холбоотой илтгэлийг зөвлөлийн гишүүн Николай Патрушев тавь­жээ. Орос улсад АНУ ба Европын Хол­бооны зүгээс хүчтэй шахалт үзүүлж байгаа хүндхэн нөхцөлд уг хуралдаан болж өнгөрлөө.

Энэ үеэр  Ерөнхийлөгч В.Путин Малайзын Иргэний Агаарын тээврийн нисэх онгоцны ослын үеэр 298 хүн амь үрэгдсэн эмгэнэлт явдлыг ашиглан Орос улсад шахалт үзүүлэх гэж оролдож байгаа барууныхныг эрс буруушаасан байна.  Харин Аюул­гүй Байдлын Зөвлөлийн на­рийн бичгийн дарга Николай Пат­рушев Оросын сөрөг хүчний санал бодлыг сонсохыг улс орны удирдлагуудад уриалжээ.

Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны төгс­гөлд В.Путин “Орос улсын бү­рэн бүтэн байдлын баталгаа нь дэлхий дээрх стратегийн тэнц­вэртэй байдлаас хамаарна” гэж хэлсэн бөгөөд  НАТО-гийн цэр­гийн хүчнийг Оросын хилийн ор­чимд төвлөрүүлж байгааг онц­лон тэмдэглээд, Орос улс энэхүү за­нал­хийлэлд зохих хариуг барих болно хэ­мээжээ. Түүнчлэн, Украины ну­таг дэвсгэрт сүйрсэн “Бойнг”-ийн мөрдлөгийн ажиллагаанд бүхий л бололцоогоо дайчлан ажил­лахаа илэрхийлж, сүйрсэн Ма­лай­зын “Бойнг” онгоцны мөр­дөх ажиллагааг явуулахад, шин­жээч­дийн аюулгүй байдлыг бү­рэн хангахын тулд босогчдод  нөлөө­лө­хөө амлажээ.

Цогцоснуудыг Голландын талд хүлээлгэн өгчээ

Украины дотоодын зөрчилдөө­ний бүсэд сүйрсэн Малайзын ир­гэний агаарын тээврийн MH17 нислэгийн дугаартай онго­цонд сууж явсан зорчигчдын цогцо­сыг хүлээн авсан Голландын шин­жээчид цогцоснуудын тоо босогч­дын хэлсэнээс  даруй 80-аар бага бай­на гэж мэдээлжээ. Мөн ослын га­зар ажиллаж байгаа олон улсын шин­жээчид ч гэсэн хэргийн газар одоо хүртэл цогцоснууд байгааг батал­сан байна. Голландын 193 иргэнтэй нийлээд нийт 298 зор­чигч­той явж байгаад энэ сарын 17-ны өдөр сүйрсэн  MH17 нислэгийн ду­гаартай онгоцыг пуужинд оногд­сон гэж таамаглаж байгаа билээ.

Украины босогчид уржигдар талийгаачдын 282 цогцосыг тус­гай хөргүүртэй галт тэргээр хэр­гийн газраас 300 км зайтай Харь­ковт хүргэсэн гэж мэдэгдсэн юм. Гэвч цогцоснуудыг хүлээн ав­сан Голландын шинжээчдийн хэлж байгаагаар галт тэргэнд ер­дөө 200 цогцос байсан аж. Түүнч­лэн, ослын газар ажиллаж буй Европын холбооны аюулгүй байд­лын хамтын ажиллагааны бай­гуул­лагын ажиглах хэсгийн тө­лөөлөгч хоёр газарт цогцос бай­хыг илрүүлсэн бөгөөд уг цог­цос­нуудыг  цуглуулах ажил учир дутагдалтай байгааг онцлон тэм­дэглэжээ.

Салан тусгаарлагчид онгоцыг сөнөөсөн гэв

Вашингтон пост сонины ца­хим сайтад АНУ-ын тагнуу­лын алба онгоцыг салан тус­гаар­лаг­чид сөнөөсөн гэх нот­лох ба­рим­туудыг мэдээлэв. Эд­гээр баримтуудын нэг нь Ма­лай­зын иргэний агаарын тээв­рийн онгоцны чиглэл болон пуу­­жин харвасан газар нь оро­сын талыг баримтлагч салан тус­­гаарлагчдын хяналтад байдаг бүс байсан нь.

Харин өөр нэгэн но­­толгоо нь газар-агаарын ан­гиллын “BUK” пуужинг Оросын хи­лийг чиглэн тээвэрлэж явсан зу­раг болон яг тэр үед хил дагуу төвлөр­сөн Оросын армийн хө­дөлгөөнийг  харуулсан хиймэл да­гуулын зураг аж. Эдгээр ба­рим­туудыг нягтлан үзсэний дүнд энэ удаагийн хэрэгт Оросын тал оролцсон байх магадлалтай гэж үзжээ.

Улмаар Тагнуулын ал­­баны төлөөлөгчийн ярианаас үз­­вэл онгоц сүйрэх үед Украины Зас­­гийн газар агаарийн тээв­рийн онгоцыг пуужингаар хар­вах тохиромжтой бүсэд газар-агаа­­рын ангиллын пуужин байр­­луулаагүй байсан учир хам­­­гийн боломжит хувилбар нь са­лан тусгаарлагчид онгоцыг сө­нөө­­сөн гэх таамаг гэж онцлон тэмдэглэжээ.

Б.Даваахүү
МОНГОЛЫН МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MGL 2014-07-26 13:46:36
    нийтлэлээ ойлгомжтой төгсөлтэй бичиж сурах хэрэгтэй. ойлгомж муутаЙ ЮМ
    103.26.193.10
    Мэдэгдсэн Хариулах