Бага насны хоёр хүүхэд орцонд газ үнэрлэж байгаад баригджээ
Энэ сарын 9-ны өдөр Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцанд бага насны хоёр хүүхэд газ үнэрлэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
 
Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар байрны нэгдүгээр орцонд хоёр хүүхэд газ үнэртээд байна гэсэн мэдээллийг иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Тус дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход Сүхбаатар дүүргийн 13 хороонд суух 12 настай эрэгтэй О,  8 настай эрэгтэй О нар ахуйн хэрэглээний газ үнэртэж, мансуурсан байдалтай байсныг илрүүлжээ. Одоогийн байдлаар энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2017-03-11 13:48:50
    Ohid howguudee muu bolgonoos bolgoomjluul !!! PC ene ter bol yahaw dee toglohod !!
  • 1 2017-03-11 00:59:50
    Ээж аав нь архи тамхи хэрэглэдэг байгаа байхдаа. Архи тамхи хэрэглэдэг хүнийг хүүхэд гаргахгүй байлгах хэрэгтэй дээ. Нийгмийн хог шааруудыг төрүүлж байна шүү дэ...