Д.Ганбат: Цементбетон автозам барьснаар 90 сая ам.доллар дотооддоо үлдэнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат автозамын салбарт нэвтрүүлэх боломжтой шинэлэг технологийг судлах зорилгоор төмөр бетон хийц, эдлэл бэлтгэн боловсруулдаг “Улаанбаатар БҮК” ХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд  цементбетон хучилттайгаар барьж байгуулснаар үндэсний үйлдвэрлэл, компаниудаа дэмжих боломжтой талаар сайд Д.Ганбат өмнө нь тус чиглэлийн автозамтай танилцах үеэр хэлж байсан. Тэрээр эх орны бүтээгдэхүүн болох цементбетон хучилтаар автозам барих хүрээнд тус компанийн үйл ажиллагаа, хүчин чадалтай ийнхүү биечлэн танилцлаа.



Энэ үеэр “Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг цементбетон хучилтаар барьснаар ойролцоогоор 90 сая ам.долларын витумыг импортоор авах зардал дотооддоо үлдэх боломжтой” хэмээн Д.Ганбат сайд онцолж байв.  Ингэснээр замын чанар болон ашиглалтын хугацаа уртсах  ач холбогдолтой бөгөөд зам засвар арчлалтын зардал ч хэмнэгдэх боломжтой аж. Цементбетон зам барихын тулд газар дээр нь цутгах болон үйлдвэрлэсэн бетон хавтангаа өрөх гэсэн аргууд байдаг байна. Үйлдвэрлэсэн бэлдэц, хавтангаар энэ замыг барих боломжтой талаар тус компанийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ албаныхан хэлж байлаа.

Тус компани нь сард 30000 метр куб бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хучилтын нүхтэй хавтан, худгийн бетон хоолой, автозамын даацын төмөр бетон хоолой, явган хүний гарц тунель, замын хашлага зэрэг бүхий л төрлийн төмөр бетон хийц үйлдвэрлэдэг байна. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тийм  2017-03-11 04:26:30
    сонсголонгийн зам шиг барьвал болохгүй юм байхгүй шүү дээ
  • з,дашзэвэг 2017-03-10 10:41:55
    бетоний физик механик шинжүүд авто замын хучилтад тохирохгүи, Асуудалд мэргэжил болон шинжлэх ухааны үүднээс хандаарай,
    • иргэн 2017-03-13 17:24:15
      Таны саналыг дэмжиж байна. бодвол замын ангилал өндөр байх байлгүй,
    • Мөнхөө 2017-03-13 00:27:32
      Ном сайн унш. Дараа нь ингэж бичээрэй
  • Гоё замаар явмаар байна. 2017-03-10 10:03:43
    За тэгээд Налайхын зам шиг түг таг түг таг гэсэн юм хийчихэв дээ.
    • Сайн бодоорой 2017-03-12 05:33:55
      Налайхын зам шиг л түг так болно ойлгомжтой шүү дээ тус тусдаа хийцүүд бол тус тусдаа л шүү дээ