“ТЭТГЭВЭР УРЬДЧИЛАН ОЛГОХ ЖУРАМ” батлагдлаа

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар “Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагдлаа. Тус журам нийгмийн болон эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагыг нь хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Тэтгэвэр урьдчилан авах талаар хүсэлт гаргасан иргэний тэтгэврийг хамтран ажиллах гэрээ бүхий банкаар дамжуулан жилд нэг удаа урьдчилан олгох бөгөөд тухайн тэтгэвэр авагчийн гурав хүртэлх сарын тэтгэврийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээс хэтрэхгүй байхаар журамд заасан байна.

Мөн тэтгэвэр авагч тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх ба хүсэлтээ харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст/байцаагч/т өөрийн биеэр гаргах боломжтой аж. 

Харин банк урьдчилан тэтгэврээ авагчийн тэтгэврийг урьдчилан олгохдоо хүү, шимтгэл тооцохгүй бөгөөд итгэмжлэл бүхий иргэнд тэтгэврийг урьдчилан олгохгүй гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emee 2017-04-24 07:24:32
    Nvgliin nvdiig gurilaar xuurab gej. Xogthidiin ixenxi ni 250 myngiin tetebger abgag. Urdchilaad xediig abna gej tooshood baigaa ym.