Оросын хоёр иргэн самар түүх зорилгоор хил зөрчжээ
Булган аймгийн Тэшиг суманд байрлах Монгол улсын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит хилийн цэргийн 0286 дугаар ангийн хилчид хилийн зөрчил илрүүллээ.

Тус ангийн .... дугаар заставын байнгын хилийн харуулаас 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр улсын хилд үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Б.Анхбаяр ахлагчтай, дэд ахлагч Г.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй сэргийлэх манаа хилийн....дугаар тэмдгийн чиглэлээр ОХУ-ын 2 иргэн улсын хил зөрчин, хилийн шугамаас дотогш 100 орчим метрт самар түүж байсныг илрүүлэн саатуулжээ.

Хил зөрчигчид нь ОХУ-ын Буриад улсын Закаменск районы Холтосон тосгоны харъяат Боркен Александр Алексеевич /эрэгтэй 23 настай/, Петренко Николай Игоревич /эрэгтэй 40 настай/ нар болох нь тогтоогдсон бөгөөд “Самар түүх зорилгоор явж байгаад улсын хил зөрчсөн” гэж мэдүүлжээ.
 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.