Хилээр “мими” оруулж ирвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
Өмнөговь аймгийн Шивээ хүрэн, Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас ми ми хэмээх бодисыг нууцаар оруулж ирэх нь улам ихэсжээ. Жолооч нар энэхүү кофены төрлийн сэргээх бодисыг олон хоног тээвэр хийхдээ хэрэглэдэг аж. Тэд уг нэг боодол “ми ми”-г таван юань буюу 1,800 төгрөгөөр авч хэрэглэдэг байна.

Хил гарах ба нүүрс, баяжмал ачсан машины цуваа 30 км-тэй тэнцэхүйц урт дараалалд 2-3 хоног дугаарлахдаа унтахгүйн тулд тээврийн жолооч нар аргагүйн эрхэнд мими хэмээх сэргээшийг хэрэглэдэг бөгөөд тэнд архи, шар айраг маш хямд үнэтэй учраас хавсарч хэрэглэх нь элбэг байдаг гэнэ. 

Сүүлдээ энэ нь явсаар нутгийн иргэдэд дамлан зарах хэмжээнд хүрчээ. Өөрөөр хэлбэл жолооч нар  урд хөршөөс машиндаа нууж оруулж ирэн энгийн иргэдэд зарж, борлуулах болсон байна.  Иймээс цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. 


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.