М.Хүдэрбаатар: “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлаар иргэдийн байр суурийг хүлээн авна
Иргэд, албан тушаалтнаас мэдээллийг нээлттэй авч, бодит байдлыг нягтлан үзэж, холбогдох эрх бүхий байгууллагад шинжээчдийн дүгнэлтийн хамт хүргүүлэн шийдвэрлүүлж олон нийтэд мэдээлж байх тогтолцоо бий болгох шаардлагын үүднээс “Олон нийтийн 1111 төв”-ийг нээж байгаа талаараа үүсгэн байгуулагчид мэдэгдлээ.

Иргэдийн мэдээлэлд тулгуурлан стратегийн өмгөөлөл хийх, тал бүрээс нь нягтлан тунгаасан эрх зүйн үндэслэл бүхий бодит мэдээллийг бий болгох зорилготойгоор энэхүү төвийг нээсэн байна.

Тус төвд Олон нийттэй харилцах, шинжээчдийн, хуульчдын, эдийн засагчдын, нийгмийн бодлогын, зохион байгуулалтын хэлтэс ажиллах юм байна. “Олон нийтийн 1111 төв нь хамгийн эхэнд “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлаар иргэдийн байр суурийг хүлээн авна гэдгээ мэдэгдлээ. Тус мэдээллийг  77121111 утсаар өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд мэдээлэл авна.  Мөн 1111.mn сайтаар иргэдийн мэдээлэл, санал шүүмжлэлийг тогтмол авах юм. Иргэдээс ирүүлсэн мэдээллийг албан тушаалтанд танилцуулах бөгөөд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлын хариуг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэнэ гэдгээ төвийн тэргүүн М.Хүдэрбаатар мэдэгдлээ.

 
Г.Норхилмаа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • GOOGLE: МОНГОЛ ГЭРИЙН АНАЛОГИ ТӨСӨӨ БҮТЭ 2017-10-22 11:57:47
    GOOGLE: МОНГОЛ ГЭРИЙН АНАЛОГИ ТӨСӨӨ БҮТЭЭХ АРГА /DATA/
  • mongol emee 2017-04-26 10:30:17
    Nirgesen xoino xathgirab gegcheer odoo l 51 xubiig sanab uu? Standart banknii orond tabigdaj baixad duugaraxgvi yasan ym. Magadgvi 51 ee aldchixsan ym bithvv?
  • ЗОЧИН 2017-04-24 03:26:06
    Хүдэр ээ 51 яахав ээ 49-ийг иргэддээ өгүүл л дээ Хувьцаа болгож авмаар байна
  • irgen 2017-03-10 10:04:56
    tuhain asuudlaar medeeleltei mergeshsen huniin neg sanal , yamar medeelel bolovsrolgui hunii 2 sanalaas baga uu ?