“Дайчид” цувралыг тэнцүүллээ

МҮСБХ-оос зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний аваргын төлөө Сүхбаатар аймгийн Сүхбаатар Альянс Тех, Архангай аймгийн Архангай Алтан Дорнодын Дайчид тунан үлдээд байгаа. Цувралын хоёр дахь тоглолт өчигдөр Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд боллоо.

Эхний тулаанд Сүхбаатар хожсон. Тиймээс Дайчид дахин хожигдвол улам хүнд байдалд орох байсан юм. Тоглолтын эхнээс Алтан Дорнодын Дайчид-ын хамгаалалт сайн ажиллаж байлаа. Улмаар эхний хагаст 36:38-аар Дайчид хоёр оноогоор илүү дуусгав. Гуравдугаар үеийн эхэнд Сүхбаатар Альянс Тех ээлж дараалсан бөмбөг алдалт хийж, улмаар архангайчууд довтолгоогоо тун нямбай гүйцэтгэн 10 гаруй оноогоор тэргүүлж эхлэв. Тэд давамгайллаа хадгалсаар шийдвэрлэх дөрөвдүгээр үеийг эхлүүлсэн юм.



Дөрөвдүгээр үед Сүхбаатар бүтэн талбайн хамгаалалт авч, өрсөлдөгчөө сандаргаж байлаа. Гэвч хүчирхэг бүрэлдэхүүнтэй Архангай хамгаалалтыг хэрхэн сэтлэх учраа хялбархан олсон юм. Ийнхүү Архангай Алтан Дорнодын Дайчид өрсөлдөгчөө 96:86-гаар буулган авч, цувралыг 1-1 болгон тэнцүүллээ.

Тус тоглолтод Роберт Тюрнер 30 оноо, 8 самбар авч багаа ялалтад хөтөлсөн юм. Мөн О.Энхбаатар 16, Маркус Хэммондс 16, Ким Чол Мён 13 оноо авчээ. Сүхбаатараас Э.Дөлгөөн 25 оноо, 13 самбар, Карл Блэйр 20 оноо, 10 оновчтой дамжуулалт өгсөн ч 11 бөмбөг алдалт хийсэн юм. Б.Батзолбоо 14 оноо, 12 самбар авсан байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.