Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд 11 орны бөхчүүд зодоглоно
Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн маргааш Улаан-Үдэд хотод эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Казахстан, Тажикистан, Кыргызстан, Украин, Беларусь, Финланд гэсэн 11 орны бөхчүүд зодоглохоор болжээ. Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97, хоёр дахь өдөр 61, 70, 86, 125 кг-ын жингийн тойргийн болон медалийн төлөөх барилдаан явагдана. Тэмцээний аваргуудыг 90, дэд аваргыг 60, хүрэл медальтанг 30 мянган рублиэр шагнах бол шилдэг бөхийг 100 мянгаар байлах аж.

Сонирхуулахад, 2015 оны Европын анхдугаар наадмын аварга Александр Богомоев залуучуудын олимпийн анхны аварга Алдар Бальжинимаев болон Балдан Цыжипов, Евгений Жербаев, Арсалан Будажапов, Даша Шарастепанов, Баяр Цыренов, Юрий Власко, Андрей Гатаулин тэргүүтэй буриадын шилдгүүд нутгийнхаа дэвжээн дээрээ зодоглох юм байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.