Шөнийн тарифын хөнгөлөлтөд 27 мянган өрхийг нэмж хамруулна
Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Засгийн газрын 214 дүгээр тогтоолын дагуу гэр хорооллын 110 гаруй мянган өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн.

Тус хөнгөлөлтөд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамааралгүй байсан есөн хорооны 27 мянган айл өрхийг нэмж хамруулахаар болжээ.

Тодруулбал, БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжийн дагуу нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд есөн хороо хамрагдаагүй байсныг хамруулахаар шийдвэрлэсэн байна. Энэ 9 хорооны айл өрхүүд шөнийн тарифын 50 хувийн хөнгөлөлт эдэлж байсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос эдгээр хороонд харьяалах 27 мянган өрхийн шөнийн тарифыг 100 хувь хөнгөлөхөөр нэмж шийдвэрлэсэ. Тиймээс нийслэлийн 6 дүүргийн гэр хорооллын өрхүүд шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлтөд Засгийн газраас тогтоосон хугацаанд хамрагдаж байгаа аж.

Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын тэглэлт ирэх сарын 1-ийг хүртэл үргэлжилнэ.

Б.Орхон
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-03-10 11:38:16
    Цахилгааны тариф тэгэллэ гээд утаа алга болохгүй л бна ш дээ Хаа хаанаа шударга баймаар юм да Бүгд цахилгана хангалттай хэрэглэх үнийн зохистой хэлбэр байх хэрэ...
    103.212.119.22
    Мэдэгдсэн Хариулах