Монголын шилдэг жүдочдын дунд халз барилдаан болно
Монголын шилдэг жүдочдын дунд 50  сая төгрөгийн шагналын сантай халз барилдаан болох гэж байна. Тодруулбал Монгол Улсын гавьяат тамирчин Д.Цэрэнхандын нэрэмжит Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчид, олон улсын хэмжээний мастеруудын холимог багийн жүдо бөхийн халз тулаан зарлагдаад байна. Анх удаа зохион байгуулагдах уг тэмцээн ирэх пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 16-нд “Аса” циркт болох аж.  

Олимп, дэлхийн медальтай шилдэг жүдочид МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчид ОУХМ-ууд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байгаа юм. 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчдын багт олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа нарын шилдгүүд багтжээ.

Харин Олон улсын хэмжээний мастеруудын багт 66кг-ын дэлхийн шилдэг жүдоч Д.Төмөрхүлэг, “Чингис хаан-2016” Гранпри тэмцээнд 17 насандаа түрүүлсэн Л.Энхрийлэн, Рио-2016 олимпийн наадамд өрсөлдсөн О.Ууганбаатар, 63 кг-д 2016, 2017 онд дараалан улсын аваргад түрүүлсэн Б.Ганхайч, 60кг-д энэ жил улсын аваргад шуугиан тарьсан Ж.Амарболд нар багтжээ.Түүнчлэн олон улсын хэмжээний мастеруудын багт Рио-2016 олимпийн наадмын хүрэл медаль Г.Отгонцэцэг урилгаар барилдахаар болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг татаад байна. 

Халз барилдааны оноолт:

•    -60кг Д.Амартүвшин /ДАШТ-ий мөнгөн медальт/-ОУХМ Ж.Амарболд
•    -66кг Г.Болдбаатар /дэлхийн аварга/-ОУХМ Д.Төмөрхүлэг
•    -81кг Х.Цагаанбаатар /олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга/-ОУХМ О.Ууганбаатар
•    +100кг  Н.Түвшинбаяр /олимпийн алт, мөнгөн медальт/-ОУХМ Ө.Дүүрэнбаяр
•    -48кг М.Уранцэцэг /дэлхийн аварга/-Г.Отгонцэцэг /олимпийн хүрэл медальт/
•    -57кг Д.Сумъяа /олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт/-ОУХМ Л.Энхрийлэн
•    -63кг Ц.Мөнхзаяа /ДАШТ-ий хүрэл медальт/-ОУХМ Б.Ганхайч нар тус тус таарчээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-03-10 15:44:19
    Saihan sanaa baina
    103.10.22.125
    Мэдэгдсэн Хариулах