Охид хөлбөмбөгөөр өрсөлдөнө
Эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэхээр МХБХ Азийн хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд Эмэгтэйчүүдийн Хөлбөмбөгийн өдрийг  зохион байгуулахаар болжээ. Энэ үйл ажиллагааг Их Талын Дуулиан ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  8-13 насын охидуудыг хамруулсан фестиваль нь Сонгинохайрхан дүүргийн БТСХорооны Спортын ордон болон “Аврагч” спорт хорооны спортын зааланд явагдахаар болжээ.
 
Сүүлийн үед Азийн Хөлбөмбөгийн Холбоо болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэх ажлын хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа билээ. Ази даяар эмэгтэй хөлбөмбөгийн хөгжлийг улам нэмэгдүүлэх үүднээс Азийн Хөлбөмбөгийн Холбоо Эмэгтэйчүүдийн Хөлбөмбөгийн Өдрийг бий болгосон байна.
 
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос 16 хүртэл насны охидын тэмцээнийг 9 дүгээр сарын 9-нөөс 23-ны өдрүүдэд Тайланд улсад, 19 хүртэл насны эмэгтэйчүүдийн тэмцээнийг 10 дугаар сарын 14-нөөс 28-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулахаар болсон билээ.
 
Эмэгтэйчүүдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд БНАСАУ, Палестин, Тажикстан, Вьетнам улсуудад энэ оны 4 дүгээр сард болох бол шалгарсан багууд 2018 оны 4 дүгээр сард Иордан улсад аваргуудаа тодруулна. МХБХолбоо ч энэ үйл ажиллагаанд идэвхтэй бэлтгэн Япон улсын мэргэжлийн дасгалжуулагчаар удирдуулсан шигшээ баг байгуулан бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
 
Энэхүү хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс "Дуулиан-2020" заалны хөлбөмбөгийн тэмцээнийг охидын U-11, U-13, U-15, U-17 насны ангиллуудаар ЕБС-уудын дунд зохион байгуулж байгаа билээ. Энэхүү хөлбөмбөгийн фестивальд урьдчилсан тооцоогоор 400 орчим охид, ЕБС-уудын багш нарын хамт хамрагдахаар байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.