Тендерийн урилга
Голомт банк нь дараах багцад орсон Компьютер болон бусад тоног төхөөрөмжийг нийлүүлэгч аж ахуйн нэгж, компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцохыг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:

Багц 1 - Процессор, дэлгэц, гар, хулгана, зөөврийн компьютер, лазер принтер, гурван үйлдэлтэй  лазер принтер, хадгаламжийн дэвтрийн принтер, SSD хатуу диск, шуурхай санах ой, зургийн аппарат, вэб камер, чихэвч

Багц 2 – Cisco Ethernet switch, 4G LTE router, Cisco Fast Ethernet HWIC, Cisco Ipphone

Багц 3 – Валют шалгагч, Мөнгө тоологч

Тендерт оролцохыг хүссэн байгууллага, аж ахуйн нэгжүүд нь Голомт банкны 1105113167 (дансны нэр: Голомт банк) тоот дансанд 30,000 төгрөгийг тушааж, төлбөрийн баримтыг tender@golomtbank.com хаягаар ирүүлнэ. Төлбөрийн баримтыг үндэслэн тендерийн материалыг имэйлээр буцаан явуулна.
 
Тендерийн материалыг ирүүлэхдээ Голомт банкны “Санхүү аж ахуйн хэлтэст” гэж хаяглан битүүмжлэлтэйгээр доорх хаягаар ирүүлнэ үү, Материалыг 2017 оны 03-р сарын 28-ны өдрийн 18 цаг хүртэл хүлээн авна.
 
Хаяг:

УБ хот Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Төв шуудангийн баруун хойно байрлах Экспресс цамхагийн 12-р давхар.
Тендертэй холбоотой мэдээлэл, лавлагааг tender@golomtbank.com хаяг болон 9904-8881 утсанд хандаж авах боломжтой.
 
Голомт банк,
Тендерийн комисс
Бусдад түгээх
  • gplus