Хүүхэд хулгайлахыг завдсан этгээдээс байцаалт авч эхэлжээ
Энэ сарын 7-ны өдөр хүүхэд хулгайлахыг завдсан хэрэг гарч, олон нийтийг  цочирдуулсан. Тодруулбал Сүхбаатар дүүргийн 7-р хорооны  нутаг дэвсгэр 11-р хороололд уг хэрэг гарчээ. Хичээлээ тараад  явж байсан хүүг үл таних этгээд авч явахыг завдсан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар уг этгээд хүүгийн аманд ямар нэгэн зүйл хийж мансууруулахыг завдсан байна. Харин энэ үед хүүгийн байрных нь таньдаг хүн таарч хэргийг таслан зогсоожээ. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст дээрх хүүхэд хулгайлсан гэх хэргийг шалгаж эхэлснийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн мэдээллээ. Сүхбаатар дүүргийн цагдаа нар хүүхэд хулгайлах гэж байсан этгээдийг тогтоож, байцаалт авч эхэлсэн байна. Мөн бичлэг дэх хүүхдийн хэн болохыг тогтоож, тайлбар авчээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bold  2017-03-10 07:57:38
    Ene bol mash notctoi xereg Tcaad zaxialagchiig n oltol ene nuxriig shorongoos ogt gargaj boloxgyi
  • mongol 2017-03-10 07:25:10
    хүн хулгайлсан хүнийг зүгээр л тогтоож тайлбар авна гэж юу гэсэн үг вэ.Барьж хорих юм биш үү?Эсвэл боловсролгүй хүний алдаатай нийтлэл оруулсан юм уу?
  • zochin 2017-03-10 03:49:22
    medeelliin ytga n oilgohod hetsvv l bn shvv setgvvlchee
  • Зочин 2017-03-10 03:40:54
    Бузарын хүүр вэ