Марк Зукерберг дахиад охинтой болно

Фэйсбүүк сайтыг үндэслэгч Марк Зукербергийнх дахин нэг бяцхан гүнжээр бүл нэмэхээр болжээ. Түүний гэргий  Присцилла Чан 2015 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр ууган охин Максимагаа төрүүлсэн бол тун удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэнэ.

Энэ талаар М.Зукерберг фэйж хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр “Бид шинэ хүнээ угтан авахаар бэлтгэж байна. Дахин нэгэн хүчирхэг эмэгтэйг өсгөж, хүмүүжүүлэхийн төлөө бүхнээ зориулах болно” хэмээн баяртай мэдээгээ хуваалцжээ.

Өмнө нь том охиноо төрөх үед Зукерберг фэйсбүүкийн хувьцааныхаа 99 хувийг буяны үйлст хандивлана гэдгээ мэдэгдэж байсан удаатай.

Эх сурвалж: mminfo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.