С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн  шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр болсон. ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид таван өдрийн турш хаалттай хуралдсан  шүүх хурлаас шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутайд тооцож, ялын дээд хэмжээ оноосон билээ.

Харин тэдний ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдээд байсан юм. Тэд давж заалдах хүсэлтээ нэгдүгээр сард хүргүүлээд байсан. Мөн С.Зориг агсаны төрсөн дүү С.Оюун анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа шүүх хурлын дараахантай хэвлэлд ярьж, давж заалдахаа мэдэгдэж байсан билээ. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд гомдлоо хүргүүлсэн байна. Улмаар түүний гомдлыг хүлээн авч шүүх хурлын товыг гаргажээ. Тодруулбал ирэх долоо хоногийн  мягмар гарагт буюу гуравдугаар сарын 14-ны  өдөр болохоор товлогджээ.
 
Дашрамд дуулгахад, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, шүүхээс ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн нэгдүгээр сард мэдээлэл хийж, анхан шатны шүүх хуралд уг хэргийн  газар дээр нь байсан цорын ганц гэрч Б.Булганыг оролцуулаагүй нь  шүүхийн шийдвэрийг хардах үндэслэл болж байгаа хэмээн мэдээлсэн юм. Тэд хэрэг гарах үед буюу 1998 онд Б.Булганы өгсөн мэдүүлэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар огт таарахгүй байсан ч  хуулийнхан энэ талаар огт мэдээлэл өгөөгүй бөгөөд Шүүх хурлын дараа анхны ам зурагтай таарсан гэснээс өөрөөр Б.Булган хэрэгтнүүдийг таньсан гэдэг үгийг хэн ч хэлээгүй гэдгийг онцолсон. Иймээс дараагийн шатны буюу давж заалдах шүүх хурлыг нээлттэй явуулж Б.Булганыг оролцуулж хэрэгтнүүдийг таниулах хэрэгтэй хэмээн мэдэгдээд байгаа билээ.  Мөн С.Зориг агсаны төрсөн дүү С.Оюун анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мөн шүүх хурлын дараахантай хэвлэлд ярьж байсан билээ.

Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2017-03-10 04:20:33
    илрүүлсэн илэрсэн болсон тэгээд хэн ч хэрэгт орж болно шүү гэдгийг сануулсан ийм л жүжиг шүү дээ