Монголоос явах Монгол залуусын мөрөөдөл болжээ
Дэлхийн халуун цэгүүд буюу дайн дажинтай африк, ойрхи Дорнодын хэд хэдэн улсын иргэд өнөөдөр буурал тивд ад үзэгдсэн хэдий ч өдөрт хэдэн зуу, хэдэн мянгаараа дүрвэн очиж байна.  Арга ч  үгүй биз. Нэгэн дунд сургуулийн сурагч хичээлдээ яваад ирэхэд нь амьдарч байсан газар нь бөмбөг дэлбэрч, гэр орон, гэр бүлийнхэн нь амь үрэгдсэн дүр зургийг хараад  хамаг тэнхээгээрээ орилж буй 10 орчим насны хүүгийн зураг дэлхийн томоохон хэвлэлүүдийн нүүрийг нэг хэсэгтээ чимсэн.

Дэлхийн  нөгөө талд ийм л эмгэнэлтэй  зүйлүүд өрнөж байна. Харин энд энх тайван амар амгалан Монгол улсын иргэд тэр дундаа хөдөлмөрийн насны ид ажиллаж, хийж бүтээх насны залуус  маш залуухан иргэд гадаад улс руу бараг л дүрвэж байна. Тодруулбал энэ сарын 6,7,9-ний өдрүүдэд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй залуусаас авах хэлний шалгалтын бүртгэл  улс орон даяар явагдаж дууслаа.  

Гэтэл энд бүртгүүлэхээр ирсэн хүмүүсийн дунд багахан хэмжээний дайн шахуу зүйл боллоо. Залуус хонон өнжин, дугаарлаж урдуур хойгуураа хүн оруулахгүй гэсэндээ нэгнийгээ хэлэхийн муугаар хэлж, сүүлдээ гар зөрүүлсэн тохиолдол ч гарчээ.   Залуусын хувьд ингэж алалцаж байж Солонгос явах нь ганц л шалтгаантай. Тэд сайхан амь драхыг л хүсэж байгаа. Өнөөдөр Монгол улс бараг л дампуурлын ирмэгт ирж, сүүлийн гурав дөрвөн жил хямрал нүүрлэж, иргэдийн амьдрал эрс уруудсан. Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, харин гар дээрх цалин нь бахь байдгаараа. Бүтэн сар ажиллаж авсан цалин нь автобус унааны мөнгөндөө зарцуулагдаж, хоол  хүнсэндээ хагас дутуу хүрэхтэй үгүйтэй урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж амьдарсаар залхсан залуусын хувьд ганц гарц нь БНСУ-д очиж ажиллах болж байна. 

Эдгээр залуус “Эх орондоо, хайртай хүмүүстэйгээ хамтдаа ажиллаж амьдрах хүсэл хүн бүрт байгаа. Гэтэл наад зах нь цалингаа хурааж, амьдралаа босгох ямар ч нөхцөл боломж байхгүй. 

Гэтэл сүүлийн үед маш олон газрууд үүд хаалгаа барьж, том газрууд нь байсхийгээл цомхотгол хийж байна. Гэтэл бид зээлтэй, зээлээ төлж чадахгүй орон байраа алдаад, өрөнд ороод дуусч байна. Одоо энд гайгүй амьдарч буй залуус ээж аавын хүчинд тусдаа гарч, амьдралаа залгуулж байгаа бол боломж тааруу айлын хүүхдүүд өөрсдийн цалингаар амьдралаа авч явах боломжгүй байна” хэмээн ам уралдан  яг адил зүйлийг ярьж байна. 

Дашрамд сонирхуулахад, солонгост ажиллаж буй монгол иргэдийн өдрийн цалин ажлын хүнд хүчрээс хамаарч харилцан адилгүй байгаа аж. Эмэгтэйчүүд жирийн нэг үйлдвэрт 8 цагаар 50, 12 цагаар 80 мянган воноос эхэлж байна. Харин эрчүүдийн хувьд өдрийн цалин 100-200 мянган вон байна. Хамгийн хүнд хүчир барилгын ажлын өдрийн цалин 200 мянган вон хүрдэг аж. Энэ цалинг л хүсэж Монгол залуус өнөөдөр эх орноосоо дүрвэж байна. 

Энэ жилийн тухайд БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд эрс өссөн талаар бүртгэлийн ажилтан бидэнд мэдээлсэн юм. 2015, 2016 онд тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй 4000-5000  орчим иргэн л бүртгүүлж байсан бол энэ жил 8000 гаруй болж өссөн нь өмнөх оноос хоёр дахин өссөн үзүүлэлт гэж байлаа. Энэ нь зам, барилга зэрэг олон ажлын байр зогссонтой холбоотой байх талтай гэх мэдээллийг өглөө.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хэний гавьяа 2017-03-12 03:51:05
    Элбэг 8 жил хогируулан еерее гадаад дотоодгуй тансаглахад улс сенеж иргэд дурвэв
  • Гана 2017-03-11 04:05:59
    Өнөөдрийн байдлаар монгол улсын иргэн 144560 хүн/ хоёр аймгийн хүн/ хилийн чанадад цагаачилж, 64000 иргэн Монголын иргэншлээс гарсны 59000 нь казакууд байна.
  • Зочин 2017-03-11 02:58:31
    С.Баярыг 3 охинтой нь ийш илгээвэл яасан юм.
  • зочин 2017-03-11 02:54:56
    Сонгосон дарга нарынхаа боловсрол, мэдлэг,туршлага,залийг харцгаая.Чадахгүй хүмүүс тоглоод хаялаа шүү.
  • зочин 2017-03-11 02:47:48
    Нарнайтал хэлхэлдэж очоод 27 жил сонгосны үр жимс нь энэ.Намчирхсны нь үр шим нь энэ.Тэнэг хөгшчүүл.Нахиад бай бүрч гоё юм долооно.
  • zochin 2017-03-11 02:16:46
    ER NI MAN-YN LALARUUD ZASAGT GARAKHAD MONGOLCHUUD DURWEDEG SHUU DEE
  • нэг 2017-03-11 01:19:02
    Буруу хүмүүсийг төрд дахин дахин сонгосныхоо горыг амсацгаа. Сонгуулийн үеэр тав, арван мянган төгрөгөнд хууртаж саналаа өгөх нь эх орноо зарж байгаатай адил гэ...
  • Солонгос дахь ажилчин 2017-03-11 00:46:34
    Би машины үйлдвэрт 2500000 вон авч байна. Монгол мөнгөөр 5 сая гаруй. Архи тамхи Ээн гурваас хол байвал мөнгө хураадаг л газар байна.
    180.189.74.42
    Мэдэгдсэн Хариулах
  • аысөбсыусббабөаб 2017-03-10 15:01:56
    ийм болгосон энхрий хайрт нам , засагтаа туйлаас "их" баярлаж байнөө :(
  • mgl 2017-03-10 13:33:15
    Mongol hun bn gedeg gutamshig boljer
  • ЗОЧИН 2017-03-10 12:28:47
    ЗАЛУУЧУУДЫН БУРУУ БИШ ЭЭ. ТӨР ЗАСАГТ ШУРГАЛСАН ХУЛГАЙЧ, ИДЭЭЧИН УУГААЧИНГУУДЫН, ОФШОРЫН НОВШНУУДЫН АЖЛЫН ҮР ДҮН ЭНЭ. ЭЛБЭГЭЭ ГЭЖ НЭГ НОВШ МОНГОЛДОО ИР ГЭЭД ХУЦА...
  • Setgel zovinoson irgen 2017-03-10 09:47:07
    Heden jillin omno Master aa hiicheed za odoo eh orondoo ochood budaa bolgood ogii gesen genehen moroodoltei irj bilee... haya yah gej irevde gej haramsah yum......
  • hymyys eh orondoo saihan amidrah yamarch 2017-03-10 09:08:53
    Mongol eh oron ard tymenee geh setgelgyi toriin enderlegyydiig zailuulah,Elbegdorjiig neg ederch sentiinees ni holdyylaj ardiin egneend oryylah heregtei boljee!...
  • зочин 2017-03-10 05:10:09
    Монголд одоо Элбэгдорж, М.Энхболд нарын далдай нар болон хамаатнууд 76 ямааны цүнх баригчид, хамаатнууд л үлдэнэ. Өөр хүн Монголын төрд болон ТӨХК-д ажил хийх я...
  • Зочин 2017-03-10 04:29:25
    Энэ цөөхөн иргэдээ үнэндээ туйлдуулж чадаж байна даа төр барьж байгаа нөхдүүд цуцуцу
  • km 2017-03-10 03:31:35
    76 manuuxai yu bodoj baigaa ym doo.Mongoliig ezengyiduulex bodlogo yavagdaj bn uu
  • Зочин 2017-03-10 02:51:46
    УГ НЬ ОДИЙД ЗУГААЛАХ ГЭЖ ЯВАХ БАЙЛАА МОНГОЛ ХУН ОДОО ХЭДХЭН ДОЛАРЫН ТОЛОО ИЛЖЭГ БОЛХООР ЯВАХ ЮМ ЭНЭ БОЛ ЭМЭГНЭЛ ЮМ ЭЛБЭГДОРЖОО