Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 31.4 хувь нь дээд боловсролтой

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны хоёрдугаар сарын эцэст 47.2 мянга болжээ. Үүнээс 34.1 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 13.1 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд аж.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд нь өмнөх оны мөн үеэс 1.0 (2.9%) мянган хүнээр, өмнөх сараас 173 (0.5%) хүнээр буурч 34.1 мянга болжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.8 мянга нь Улаанбаатарт, 7.2 мянга нь Хангайн бүсэд, 6.2 мянга нь Төвийн бүсэд, 5.8  мянга нь Баруун бүсэд, 3.1 мянга нь Зүүн бүсэд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний хоёр сард ажилгүй 14.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 12.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Эдгээр үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 3.8 (21.3%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 952 (38.3%) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 206 (1.6%) хүнээр буурчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.4 хувийг бүрэн дунд, 31.4 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 5.5 хувийг тусгай Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Орхон, Дорнод, Дорноговь, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Хөвсгөл аймагт улсын дунджаас 0.1-9.9 пунктээр илүү байна.

Эх сурвалж: ҮСХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.