И.Батхүү: Багшлах эрх олгох шалгалтад цахимаар бүртгүүлэх боломжтой

Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 10-наас эхэлжээ. Шалгалттай холбоотой зарим зүйлийг “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн цахим сургалтын албаны дарга И.Батхүүгээс тодрууллаа.

-Багшлах эрхийн шалгалтад хэрхэн бүртгүүлж, хэзээ шалгалтаа өгөх вэ?

-Бүртгэл онлайнаар явагдаж байгаа. itpd.mn болон shalgalt.itpd.mn гэсэн цахим хувилбараар мэдээлэл авч бүртгүүлэх боломжтой. Бүртгэл энэ сарын 10 -нд дуусах учраас хүмүүс яаравчлах хэрэгтэй. Шалгалт өгөх хүмүүс аль болох эрт бүртгүүлснээр шалгалтад бэлдэхэд зориулсан сорилгыг авч урьдчилан бэлдэх боломжтой. Одоогоор 1,500 хүн бүртгүүлээд байна. Эхний ээлжийн шалгалт энэ сарын 26-ны өдөр явагдана. Орон даяар 21 аймаг есөн дүүрэгт шалгалтын комисс ажиллана.

-Шалгалтыг өгөхөд ямар шаардлага тавигддаг вэ?

-Шаардлагын хувьд багшийн бакалаврын дипломтой, сурган хүмүүжүүлэх боловсрол судлалын мэдлэгтэй байх ёстой. Сургуулийн өмнөх болон, ерөнхий боловсролын сургуульд эхний нэг жил ажиллахаар бэлтгэгдсэн оюутнууд, гурваас дээш жил багшийн ажил хийгээгүй завсардсан хүмүүс өгөх боломжтой.

-Хэрэв шалгалтад тэнцээгүй, бүртгэлээс хоцорсон тохиолдолд дахин өгөх боломжтой юу?

-Энэ шалгалтыг гурав болон найман сард жилд хоёр удаа авдаг. Хэрэв хоёр шалгалтад хоёуланд нь тэнцээгүй бол нэг удаа өнжинө. Анх удаагаа өгөх бол наймдугаар сард өгөх боломжтой.

Зууны мэдээ
Г.Жаргал

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.