Засгийн газар амсхийж, УИХ-ын гишүүд хойш суув
МАН-ынхан 2012 онд МАН олонх байхдаа 580 сая ам.долларын евро бондын зээлийг авсан байдаг. Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Батболдын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусч, Н.Алтанхуягийн Засгийн газар шинээр байгуулагдахад 580 сая ам.доллараас нэг ч цент дутаалгүйгээр хүлээлгэж өгсөн гэх тайлбарыг өгч байгаа. Харин дөрвөн жилийн дараа нэг ч центийн зарцуулалтын эрх мэдэл эдэлж чадаагүй 580 сая ам.долларын Евро бондын өрийг МАН-ын “Мэргэжил”-ийн Засгийн газар төлж барагдуулах үүрэг хүлээв. Ж.Эрдэнэбат Засгийн газраа байгуулснаас хойш анхаарал хандуулж ирсэн зүйл ч гэхэд болно. Учир нь Монгол Улс  энэ сард 580 сая ам.доллар евро бондын өр төлөх ёстой. Эх сурвалжууд энэ өрийн  ОУВС-ын “Өргөтгөсөн хөтөлбөр”-ийн хүрээнд орж ирэх мөнгөнөөс төлнө хэмээн мэдэгдэж байсан  юм. Харин Сангийн сайд Евро бондын 580 сая ам.долларыг төлөх зорилгоор бонд босгосон тухай мэдээллийн хэвлэлүүдэд өглөө. Энэ бол сар шинээс өмнө болсон үйл явц юм.  Тодруулбал  Хөгжлийн банкны 580 сая ам. долларын евро бондыг Засгийн газраас “Хуралдай”  бондоор солих саналыг евро бонд эзэмшигчдэд тавьжээ. Харин Евро бонд эзэмшигчид өнгөрсөн долоо хоногт шийдвэрээ гаргаж, Засгийн газраас тавьсан саналыг хүлээж авч, нийт хөрөнгө оруулагчдын 82,07 хувь нь зөвшөөрснөөр Хөгжлийн банкны эзэмшиж байсан Евро бондыг Монгол Улсын Засгийн газрын “Хуралдай” бондоор солих шийдвэр гаргаснаа Монгол Улсын Засгийн газарт уламжилжээ. “Хуралдай” бонд нь 8,75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай бөгөөд нийт 476 сая ам.доллар болж байгаа юм.

Ийнхүү Засгийн газар дампуурал зарлахаас өмнөхөн асуудлыг шийдвэрлэв. МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс “Ерөнхий сайд зээлээ хугацаанд нь төлнө. Ингэхдээ Монгол Улсынхаа тусгаар тогтнолд эрсдэл учруулахгүйгээр асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа тухай мэдээлэл бидэнд өгсөн. Бүлэг дээр энэ зээлийг  урт хугацааны маш бага хүүтэй хөнгөлөлттэй зээл авч төлөх эсвэл зээлийнхээ хугацааг сунгуулах замаар асуудлыг шийдэх санал санаачлага ч гарсан” гэсэн тухай тайлбарыг өгч байсан юм.

Харин одоо Монгол Улс ОУВС-ын хөтөлбөрт хамрагдах шаардлага байгаа эсэх асуудал дээр гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна.  Өнгөрсөн мягмар гарагт МАН-ынхан хуралдаж, УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулах шаардлагагүй гэсэн тохироонд хүрсэн гэх албан бус мэдээлэл гараад байгаа. Харин Сангийн сайдын зүгээс “440 сая ам.долларыг Монголбанкинд авчирч валютын нөөц нэмэгдүүлэхэд авна. Үлдэж байгаа гурав орчим тэрбум ам.долларыг 2017-2019 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна” хэмээх төлөвлөгөөгөө өчигдөр олон нийтэд хэвлэлээр дамжуулан ил болгосон. Гэвч парламент долоон төрлийн татвар нэмэх асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-16 05:08:42
    Эдийн засаг хямарсан нь үнэн юм уу Хямарлаа гээд яриад байхаар үнэн юм шиг сонсогдоод байна уу Хямарсан юм бол дэд сайдаа авч хаяач Бас том машинаа
  • Nn 2017-03-15 04:12:28
    bodold min irj irj 24tdagiin tsagiin tursh buren 3jil tam lak baina. 7 jil enenees bolon galzuurch muuhaigaar doromjluulj shono untuulahgui buten 24 tsag e...
  • зочин 2017-03-13 02:16:06
    үнэхээр эдийн засаг хямарсан бол татвар нэмдэггүй юм