Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: БСШУСЯ-ын Сайд ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцана.

10:00 цагт: Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам, НҮБ-ын Хүн Амын Сангаас зохион байгуулж байгаа “Амьдрах ухааны чадвар” Чиглүүлэгчийн багц гарын авлагын нээлтийн үйл ажиллагаа Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл, Монголын шатрын холбоо хамтран Хэнтий аймгийн Дадал суманд шатрын УАШТ-ийг зохион байгуулахтай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Эрдэнэтийн 51 хувийг шалгуулах, хувьчлалыг ард түмний санал асуулга авах “Олон нийтийн 11-11 төв” нээгдсэн талаар мэдээлнэ.

11:30 цагт: Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Д.Баттулга нэр дэвших үнэмлэхээ гардан авна. Төв шуудангийн урд Ардчилсан намын байранд болно.

11:40 цагт: “АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт уулзалт маргааш АТГ-ын байранд болно.

14:00 цагт: Энэ сарын 9-ний өдрөөс эхлэн заагдсан хугацаандаа АТБӨЯХ-ийн татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон талаар нийслэлийн Татварын газар, ЗЦА-аас мэдээлэл Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хийнэ.

15:00 цагт: Тусгаар тогтнолын ойд зориулсан Математикийн Улсын 4-р олимпиадын дүнгийн хурал, шагнал гардуулах ажиллагаа Олонлог академийн байранд /үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард/ болно.

18:00 цагт: "МОНГОЛЫН БАХАРХАЛ'' спортын сэтгүүлийн албан ёсны нээлтийн өдөрлөг Монголын Залуучуудын Холбооны их танхимд болно.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага сэдэвт Зөвлөлдөх уулзалт Төрийн ордоны "Б" танхимд болно.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.