“Согтуу жолоочтой хамтдаа тэмцье” аян эхэллээ

Дорнод аймгийн Замын цагдаагийн тасгаас тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран "СОГТУУ ЖОЛООЧТОЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ" аяныг энэ сарын 03-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохын хор холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлах, сургалт зохион явуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах аж. Мөн тодорхой судалгаа, мэдээлэлд тулгуурлан аж ахуй нэгж, байгууллагуудын "Хөдөлмөрийн дотоод журам" -д "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хариуцлага хүлээлгэж байх тухай" саналыг хүргүүлж хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.