Гэмт хэргийн илрүүлэлт өсчээ

Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийн иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Сар шинэ” арга хэмжээ, Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг цэгүүдийг камержуулах, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” зэрэг ажлуудыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн.

Гэмт хэргийн цахим зураглалын системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цэгийг газрын зурагт тэмдэглэн эмзэг цэгүүдийг тодорхойлж, тухайн цэгт хөдөлгөөнт болон явган эргүүл ажиллуулж, зөөврийн хяналтын камер байршуулсан нь тодорхой үр дүнд хүрээд байна.

Улаанбаатар хотын  хэмжээнд энэ оны эхний хоёр сард 57835 гомдол, мэдээлэл бүртгэж шалгасан нь Улсын хэмжээнд бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 72.0 хувийг эзэлж байна.
 


Бүртгэгдсэн гомдол, мэдээлэл урд оны мөн үеэс 988 нэгжээр буюу -1.6 хувиар буурсан бөгөөд 94.5 хувийг шийдвэрлэжээ.

Мөн оны эхний хоёр сард  2987  гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 233 хэргээр буюу -7.2 хувиар буурч, илрүүлэлт 4.6 хувиар өсчээ. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 62.5 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна.



Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад: бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг -25.9, бусдын эд хөрөнгийг булаах -25.8, танхайрах гэмт хэрэг -7.8, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг -7.0, хүчиндэх гэмт хэрэг -5.6, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг -0.3 хувиар тус тус буурчээ.

Эх сурвалж: Улаанбаатар хотын цагдаагийн газар

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.