“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага” зөвлөлдөх уулзалт болно

Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдөр Олон Улсын Хэрэглэгчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

Энэ өдрийг тохиолдуулан ШӨХТГ-аас “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага-2017” зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 10-ны өдөр  Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулах гэж байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой зөвлөлдөх уулзалтад 62 байгууллагын төлөөлөгчид оролцох аж. 

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.