Эрүүл ахуйн шаардлага хангахгүй байранд эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БГД-т байрлах "Энхсонор" чих хамар хоолойн эмнэлгийн үйл ажиллагаанд Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар

  • Тус эмнэлгийн ажлын байр нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй,
  • Мэс ажилбарын өрөөгүй,
  • Үзлэг эмчилгээний өрөөнд мэс ажилбарын тусламж үйлчилгээг үзүүлдэг,
  • Эмнэлгийн байрыг зориулалтын дагуу ашигладаггүй /айлд байраа түрээсэлсэн/,
  • Сувилагчгүй, үйлчлэгчгүй,
  • Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр хийсэн тодорхой ажилгүй,
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын танадалт, судалгаа хийгээгүй,
  • Ариутгасан багаж, материалыг ариун бус багажтай хольж хадгалсан,
  • Ариутгасан багажийн ариун чанараа хадгалах хугацаа дууссан,
  • Үзлэг, эмчилгээний өрөөнд гар угаах боломжгүй,
  • Айлын ариун цэврийн өрөөг хамт ашигладаг,
  • Физик эмчилгээний багаж, материалыг заавар журмын дагуу цэвэрлэн, халдваргүйжүүлдэггүй,
  • Эмч ажлын байрандаа ажлын хувцасаа бүрэн өмсөөгүй,
  • Эмнэлгийн тусгай хог хаядлыг төрөлжүүлэн цуглуулаагүй, хаана устгасан нь тодорхойгүй,
  • Эм эмнэлгийн хэрэгслийн хадгалах горимыг алдагдуулж хадгалсан зэрэг зөрчил дутагдал илэрлсэн байна.


Иймд шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн тус эмнэлгийн үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, Эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэвэрийн арга хэмжээ авчээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.